• Осака их сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрийн цахим танилцуулга зохион байгуулагдлаа.

    Огноо:
              Осака их сургууль болон МУИС-йн Оюутан, төгсөгчийн хэлтсийн хамтарсан МУИС-ийн суралцагчдад зориулсан Осакагийн их сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрийн талаарх цахим танилцуулга, вэбинарыг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Цахим уулзалтаар Осака их сургуулийн талаас Глобал Инишиатив Төвийн захирал Профессор Komizo Yu-ichi, оюутан солилцоо хариуцсан багш Ishikura Yukiko, Глобал Инишиатив Төвийн туслах…
  • БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наадам” амжилттай боллоо.

    Огноо:
    Монгол Улсын Их Сургууль – Бизнесийн Сургуулийн Оюутны Урлагийн бага наадам 2022 оны 03 сарын 11-ний өдөр Хичээлийн II байрны 343 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Ур чадвар, мэдрэмж, гоо зүйг илтгэдэг уг уралдаанд 8 багийн 70 орчим авьяаслаг оюутнууд Гоцлол дуу, Хамтлаг дуу, Язгуур урлаг, Чөлөөт бүжиг, Цэнгээнт бүжиг гэсэн таван төрлөөр өрсөлдөн аваргаа шалгаруулсан. Гоцлол дуу: Red zone…
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутнуудад хууль, эрх зүйн яриа хийв

    Огноо:
    Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Дэлгэрмаа, 8 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан нар МУИС-ийн оюутны 4 дүгээр байранд амьдардаг гадаад оюутнуудад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, тамхины хор уршгийн талаар яриа,…
  • Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна. Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Тэтгэлгийн хүрээ:   Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой. Энэ удаад шинээр…
  • БНСУ-ын Ханкүк Гадаад Хэлний их сургуулийн 2022 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

    Огноо:
    МУИС болон БНСУ-ын Ханкүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2022 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй байх) Голч дүн 2,5 болон түүнээс дээш байх Хэлний түвшин: Англи хэл дээр…
  • МУИС-ийн ОУХНУС “Урлагийн бага наадам” амжилттай болж өндөрлөлөө.

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн “Урлагийн бага наадам” 2022 оны 03 сарын 06-ны өдөр МУИС-ийн 2-р байрны А зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн бага наадам нийт 7 төрөлд зохиогдож, салбар сургуулийнхаа шилдгүүдийг тодруулсан юм. Уралдааны нийт оноогоор Олон улсын харилцааны тэнхимийн 4-5 анги “Шилдэг анги”-аар тодорлоо.  Шилдэг мэдчилгээ  ОУХ-ны 4-5 анги  Язгуур урлаг төрөл 1-р…
  • Ажлын байрны зар

    Огноо:
    ТАНИЛЦУУЛГА “Нана Гүүд Тур” ХХК нь 2015 онд “Чаён Тур” нэртэйгээр байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь жилийн дөрвөн улиралд жуулчдыг хүлээн авч, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, соёл уламжлалыг сурталчлан таниулсаар байна. Мөн үүнээс гадна Монгол улсдаа дотоодын аялалыг зохион байгуулж, шинэ шинэлэг аялалын хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна. “Нана Гүүд Тур” ХХК нь энэхүү…
  • Япон Улсын “Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 30 суралцагч гардан авлаа

    Огноо:
    Сүмитомо корпорацийн нэрэмжит  тэтгэлэг нь хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд Монгол улсын нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн шилдэг боловсон хүчнийг дэмжих зорилготойгоор тэтгэлгийг 27 дахь жилдээ олгож байна. 2020-2021  оны хичээлийн жилийн тэтгэлгийг цар тахлын улмаас  хойшилсон учир 2021-2022 хичээлийн жилийн хаврын улиралд нөхөн тэтгэлгийг гардуулж байгаа билээ. Тэтгэлгийг үргэлжлүүлэн авах болзол хангасан 18 суралцагч,  шинээр шалгарсан 12…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар