Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Ажлын байрны зар

Огноо: 2022-03-01

ТАНИЛЦУУЛГА

“Нана Гүүд Тур” ХХК нь 2015 онд “Чаён Тур” нэртэйгээр байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь жилийн дөрвөн улиралд жуулчдыг хүлээн авч, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, соёл уламжлалыг сурталчлан таниулсаар байна. Мөн үүнээс гадна Монгол улсдаа дотоодын аялалыг зохион байгуулж, шинэ шинэлэг аялалын хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна.

“Нана Гүүд Тур” ХХК нь энэхүү тогтвортой үйл ажиллагаа явуулсан хугацаандаа мянга хол давсан гадны жуулчдад эх орноо сурталчлан таниулсан бөгөөд тэр дундаа БНСУ-аас ирсэн аялагчдыг түлхүү Монгол орноороо аялуулсан байна. Аялалын компани тогтвортой үйл ажиллагаа явуулах гол хөшүүрэг нь аялагчдын аяллаас сэтгэл хангалуун буцах сэтгэгдэл, мөн аялалын аюулгүй байдал, өндөр зохион байгуулалт байдаг. Энэ гурван асуудалд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч бид амжилттайгаар ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн, Монголчуудаа гадагш аялуулж үйл ажиллагааг эхлээд байна.

Бидний гол зорилго техникийн дэвшлийг үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж, вэбд суурилан аялагчиддаа хүрэх юм. Манай www.nanagoodtour.kr гэсэн албан ёсны вэб хуудсаар дамжуулан аялалын хөтөлбөртэй аяллууд санал болгоод зогсохгүй бизнесийн аяллыг ч зохион байгуулж байна. Тухайн аялагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн буудал, унаа, онгоцны тийз захиалга зэрэг үйлчилгээнүүдийг мөн гүйцэтгэж байна.

Манай компаниар дамжуулан аялахаар ирсэн аялагч бүр аяллын турш сэтгэл өндөр байж, сэтгэл хангалуун буцдаг. Энэ нь манайх аялагч бүрийг V.I.P түвшинд тав тухыг мэдрүүлэхийг чухалчилж, өөрсдийн лого бүхий гарын бэлгийг бэлэглэж, өөрсдийн гэсэн брэнд хөтөлбөрийг аялагчдад санал болгодог нь манай компаний онцлог юм.

Зар – Туслах ажилтан ажилд авна.

  • Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай шуурхай байх

Холбоо барих утас:99230066

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X