Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

БНСУ-ын Ханкүк Гадаад Хэлний их сургуулийн 2022 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-03-14

МУИС болон БНСУ-ын Ханкүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2022 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
  2. Голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
  3. Хэлний түвшин:
    1. Англи хэл дээр явагдах хөтөлбөрт суралцах бол англи хэлний TOEFL 80, IELTS 5.5 түвшинтэй байх.
    2. Солонгос хэл дээр явагдах хөтөлбөрт хамрагдах бол солонгос хэлний TOPIK level 4, B2 түвшинтэй байх.
    3. Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол англи/солонгос хэлний багшийн тухайн хэлний хангалттай мэдлэгтэйг бататгах тодорхойлох захидал хавсаргах.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан)
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан)
  3. Тодорхойлох захидал англи эсвэл солонгос хэл дээр (Багшийн гарын үсэгтэй, холбогдох хаягийг бичсэн байх)
  4. Хэлний түвшин батлах батламж, сертификатын хуулбар эсвэл гадаад хэлний багшийн хэлний түвшинг бататгасан тодорхойлох захидал (багшийн гарын үсэгтэй байх)
  5. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эсээ (англи/солонгос хэл дээр шивсэн байна)
  6. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар явуулах (jpg өргөтгөлтэй)
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  8. Дотуур байранд орох өргөдөл, эрүүл мэндийн бичиг (эрүүл мэндийн бичиг эмчийн гарын үсэг, тамгатай байна. Өргөдөл, эрүүл мэндийн бичгийг татан гараар бөглөсний дараа сканердан PDF file болгон явуулна)
    1. Seoul dormitory/Сөүл дотуур байрны өргөдөл татах (суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно)
    2. Global dormitory/Глобал дотуур байрны өргөдөл татах (суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно)

Суралцах хугацаа: 1-2 улирал (өөрийн хүсэлтээр)

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:

  • Seoul campus programs: https://sites.google.com/view/hellohufs/Academics/Colleges-and-Campus-Location-Overview/Seoul-Campus
  • Global campus programs: https://sites.google.com/view/hellohufs/Academics/Colleges-and-Campus-Location-Overview/Global-Campus

Судлах боломжгүй хөтөлбөр/сургууль:

  • Хууль зүйн сургуулийн хөтөлбөрүүд,
  • Бизнесийн сургуулийн хөтөлбөрүүд,
  • Хэл шинжлэл ба дипломат ажиллагаа,
  • Хэл шинжлэл ба худалдаа.

Сургалтын төлбөр, бусад зардал: сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна. БНСУ-д ирсэн даруйд тусгаарлалтад байх зардлыг /дунджаар 2,000,000 KRW/ суралцагч өөрөө хариуцна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 4 дүгээр сарын 21-ний 15:00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл өргөтгөлтэй (тод харагдахуйц) болгон studentaffairs@num.edu.mn цахим шуудангаар хаягаар илгээнэ. PDF file-аас бусад өргөтгөлтэй бичиг баримтыг хүлээн авахгүй болно. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2 байрны 109 тоотод хүлээн авна.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирч өгнө.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Ханкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээж Ханкүк их сургууль нь дараагийн шатны шалгаруулалтыг хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X