ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЯРИА, ТАНИУЛГА ХИЙНЭ
Огноо:
Сургуулийн орчинд амар тайван аюулгүй сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын оролцоог дэмжиж суралцагсдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль, эрх зүйн яриа, таниулга хийх тул оюутнууд идэвхтэй оролцоно уу. Яриа, таниулгыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч В.Батсайхан хийнэ. Хаана: …
“Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Огноо:
“Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг их дээд сургуулийн оюутнуудын дунд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб зохион байгуулна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нийт Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах шилдэг залуучуудыг урамшуулан дэмжих зорилгоор уран илтгэлийн “Хар Толь” тэмцээнийг 4 дэх удаагаа Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл…
Огноо:
МУИС, Бизнетворк ХХК, хамтран Орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд “ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулах гэж байгаа билээ. Тус өдөрлөгийг 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 1-рт суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг 2019.11.04 өдөр зохион байгуулсан бол, 2-рт Монголын томоохон аж ахуй нэгж болох Таван богд групп, Витафит групп “Гоё” тарагны үйлдвэртэй танилцах аялал тус тус зохион байгуулаад байна.…
OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө
Огноо:
БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү тэтгэлэг нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудыг дэмжихээр 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг 8…
ХБНГУ-ын Денкфарм компанийн бүтээгдэхүүнийг танилцуулав
Огноо:
ХБНГУ-ын Denk-pharma компанийн “Брайн актив” бүтээгдэхүүнийг МУИС-ийн суралцагсад болон ажиллагсдад тус компанийн Эм зүйн албаны дарга О.Отгонжаргал танилцуулав. Уг бүтээгдэхүүн нь тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжин, сэтгэн бодох, суралцах, оюуны ачаалал даах чадвар болон ой тогтоолтыг нэмэгдүүлж, мэдрэлийн ядаргаа, тархины үйл ажиллагааны сулрал, оюуны чадамж буурах болон зөнөгрөх өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлдэг. Мөн анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг…
“Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиад болно
Огноо:
БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл цахим хаягаар өөрийн мэдээллээ ирүүлнэ. БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР: setguulzuin.tenkhim@gmail.com хаягаар дараах шаардлагын дагуу өөрийн мэдээллийг илгээнэ үү. Мэдээллийг бүрэн гүйцэт илгээхээс гадна, илгээгдсэн үгүйг дахин баталгаажуулж шалгахыг анхааруулж байна. Таны и-мэйлийг хүлээж аваад хариу мэдэгдэх болно. /Дарааллыг өөрчлөхгүй, яг энэ дарааллаар явуулна уу./ 1. Овог 2. Нэр 3. Сургууль 4. Хэд…
ЭХ_ХЭЛ_ЭХ_ТҮҮХ сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж
Огноо:
#ЭХ_ХЭЛ_ЭХ_ТҮҮХ сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан #Монгол_хэлний_төв, Степпе паблишинг-аас хамтран бүх нийтийн хүрээнд #ЭХ_ХЭЛ_ЭХ_ТҮҮХ сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. #Уралдааны_зорилго: Монгол үндэсний түүхэн ухамсар, сэтгэлгээг дээдэлдэг, эх хэл, эх түүхээрээ бахархах үзэл хандлагатай иргэнийг төлөвшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино. #Хамрах_хүрээ: Гэр бүлийн 3 гишүүн оролцоно. /Эцэг, эх, хүүхэд/ #Уралдааны_журам: • Нэг гэр бүл нэг эсээ…
АШУҮИС-ийн багш, доктор Ж.Энхцэцэг оюутнуудад лекц уншив
Огноо:
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, доктор Ж.Энхцэцэг “Хүсээгүй жирэмслэлт, үргүйдэл, үрэвсэлт эмгэгүүд” сэдвээр МУИС-ийн оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох лекц уншив. МУИС-ийн эмнэлэг Оюутан, төгсөгчийн хэлтэс
“Цусны донорын аян”-д 100 оюутан цусаа хандивлалаа
Огноо:
Энэ сарын 13-нд МУИС-ийн оюутан, багш, ажилчдад зориулан “Цусны донорын аян” зохион байгуулагдаж нийт 100 оюутан цусаа хандивлан 300 хүний амийг аварлаа. Нэг хүний бэлэглэсэн 350-400 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг ажээ. Уг аяныг МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” /ЗУЗ/ клуб, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/, МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж байна. МУИС-ийн…
“Цусны донорын аян” зохион байгуулав
Огноо:
2019 оны 11 дүгээр сарын 13-нд МУИС-ийн оюутан, багш, ажиллагсдад зориулан “Цусны донорын аян” зохион байгуулагдаж нийт 100 хүн цусаа хандивлан 300 хүний амийг аварлаа. Нэг хүний бэлэглэсэн 350-400 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг ажээ. Уг аяныг МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж байна.…