“Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Огноо:“Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг их дээд сургуулийн оюутнуудын дунд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб зохион байгуулна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нийт Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах шилдэг залуучуудыг урамшуулан дэмжих зорилгоор уран илтгэлийн “Хар Толь” тэмцээнийг 4 дэх удаагаа Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб улсын хэмжээнд 2019.11.18- 2019.11.29-ний хооронд зохион байгуулна.
ШАГНАЛЫН САН: / НИЙТ 450’000₮ / Тэргүүн байр: 200’000₮, өргөмжлөл Дэд байр: 150’000₮, өргөмжлөл Гутгаар байр: 100’000₮, өргөмжлөл
Тэмцээн нийт 3 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний шатанд “Хар Толь” сэдэвтэй эсээ-г https://forms.gle/pgP7LksQLXHSiVe67 холбоосоор 2019 оны 11-р сарын 18-22 хүртэл хүлээн авна.
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб