Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн суралцагчид Монголын тэргүүлэх аж ахуй нэгж болох Витафит группын “Гоё” тарагны үйлдвэр, Таван богд групптэй танилцах аялал хийлээ

Огноо: 2019-11-18

МУИС, Бизнетворк ХХК, хамтран Орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд “ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулах гэж байгаа билээ. Тус өдөрлөгийг 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 1-рт суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг 2019.11.04 өдөр зохион байгуулсан бол, 2-рт Монголын томоохон аж ахуй нэгж болох Таван богд групп, Витафит групп “Гоё” тарагны үйлдвэртэй танилцах аялал тус тус зохион байгуулаад байна. Танилцах аялалд 3, 4-р түвшний нийт 30-н суралцагч оролцож байгууллагуудын үйл ажиллагаатай бодитоор танилцан оффис менежер болон хүний нөөцийн менежерүүдтэй уулзалт зохион байгуулж сонирхсон зүйлсээ асууж тодруулахын зэрэгцээ цагийн ажилд бүртгүүлэх, тус байгууллагад дадлага хийх, төгсөөд байнгын ажлын байранд орох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр өөрт хэрэгтэй олон мэдээллийг судаллаа. Байгууллагуудын хувьд үндэсний тэргүүлэх их сургууль болох МУИС-ийн төгсөгчдөөс ажлын байранд хүлээж авахдаа маш таатай байдаг бөгөөд боломжит цагийн ажилд суралцагчдыг хамруулан хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлээд ямар ч ажилд хувь хүний “хандлага” маш чухал байдгийг суралцагчдад маань анхааруулж байлаа.

3-р үе шат бол суралцагчдыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх,.ажил олгогч байгууллагуудын түр болон цагийн ажилд МУИС-ийн суралцагчдыг тогтмол ажиллуулах зорилгоор 2019.11.19-нд “ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулах юм. Тус өдөрлөгийн үеэр суралцагчид суралцаж байх хугацаандаа ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх, ажлын байрны ярилцлагад хэрхэн орох болон CV бөглөх, хувь хүний хөгжлийн мэдээлэл авахын зэрэгцээ ажиллах чиг баримжаатай болох, өөрийгөө болон ажиллах гэж буй байгууллагаа бүрэн ойлгох чадвартай болох зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна түр болон цагийн ажилд шууд зуучлагдах, ажил олгогч байгууллагуудын нөөцөд бүртгэгдэх давуу талтай юм.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X