Огноо:
МУИС-ийн оюутнууддаа зориулан Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий киног 14 хоног тутамд үзүүлэх зорилготой “Кино өдөрлөг-2019” эхэллээ. Өнөөдөр /2019.04.05/ 16:00 цагаас хичээлийн 2-р байрны А зааланд болно.
Огноо:
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс КХТ-тэй хамтран төгсөх түвшний оюутнуудад зориулан “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн нээлтийн үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг хэлэхдээ “Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ийн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай…
ЧИГЛҮҮЛЭГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР /MENTOR STUDENT PROGRAM/
Огноо:
2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд Оюутан, төгсөгчийн хэлтэс гадаад оюутныг чиглүүлэх, зөвлөгөө туслалцаа үзүүлэх Чиглүүлэгч оюутан хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Чиглүүлэгч оюутан гэж хэнийг хэлэх вэ? Чиглүүлэгч оюутан нь МУИС-д суралцаж буй гадаад оюутнуудад зөвлөгөө тусламж өгч, хичээлийн болон сургуулийн орчинд чиглүүлэг өгөх үүрэгтэй 1-4-р түвшний оюутан байна. Тухайн чиглүүлэгч оюутан нь гадаад оюутныг Монгол улсад ирсэн өдрөөс хойш туслан,…
Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургуульд тэтгэлгээр суралцуулна
Огноо:
Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм. Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр (бакалаврын зэрэг) Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 1 дүгээр сарын 4-14-ний өдрийн 16.00 цаг хүртэл Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын…
УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Огноо:
УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа санаачлан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн зарлаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2020 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд олгох юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн…
УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр МУИС-д хоёр дахь жилдээ хэрэгжинэ
Огноо:
Өнөөдөр /2019.01.07/ УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/, МУИС-ийн төгсөгч А.Ундраа өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөө МУИС-д хоёр дахь жилдээ хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Тэрбээр МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарт /хими, физик, биологи, математик/ суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг “Идэр оюуны ундраа” аян нэртэйгээр өнгөрөгч оноос эхлэн зарласан билээ. УИХ-ын гишүүн, доктор А.Ундраа байгалийн шинжлэх ухаан, мал аж ахуй,…
Хоккайдо их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн оюутан солилцооны “JLCSP” хөтөлбөрт урьж байна
Огноо:
Японы ХОККАЙДО ИХ СУРГУУЛЬ-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн оюутан солилцооны JLCSP(Japanese Language and Culture Studies Program) хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь: (1) Япон хэлний яриа, япон хэлээр судалгаа хийх боломжийг олгохын тулд оюутны япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх; (2) Япон судлалын суурь мэдлэг, арга зүйг олж авах, ялангуяа Японы ерөнхий болон хэрэглээний хэл шинжлэлтэй холбоотой; (3) Янз бүрийн хичээлээр дамжуулан Япон…
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажилласан тул Талархал хүртэв
Огноо:
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа нар МУИС-д Талархал гардууллаа. Энэхүү талархлыг МУИС нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндсэн үүргээ биелүүлж, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчныг бүрдүүлэх ажилд оюутны оролцоог нэмэгдүүлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан…
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршгийн талаар сургалт зохион байгууллаа
Огноо:
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчлах чиглэлээр сургалт хийв. Оюутан, төгсөгчийн хэлтэс
Огноо:
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчлах чиглэлээр сургалт, семинар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт Номын сангийн 202 тоот лекцийн танхимд болох тул багш, ажилтан, оюутнууд идэвхтэй оролцоно уу. Оюутан, төгсөгчийн хэлтэс