Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургуульд тэтгэлгээр суралцуулна

Огноо: 2019-04-01

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр (бакалаврын зэрэг)

Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 1 дүгээр сарын 4-14-ний өдрийн 16.00 цаг хүртэл Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын бичиг хэрэг

Дараах материалыг бүрдүүлнэ. 

  • Цахим үнэмлэх /хуулбар/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбар/
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Эссэ /тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн 800  үгтэй/

Тэтгэлэгт хамрагдахын тулд та дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

  1. Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд байна. /18-аас дээш насны/
  2. Их, дээд сургуулийн голч оноо 3.0 ба түүнээс дээш байх, тодорхойлолтоор баталгаажуулна.
  3. Физик, Математикийн хичээлийн жилийн эцсийн дүн А үнэлгээтэй мөн элсэлтийн шалгалтын дүн 650 онооноос дээш байх холбогдох материалуудаар баталгаажуулна.
  4. Англи, Орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх /бүрэн дунд боловсролын гэрчилгээний гадаад хэлний хичээлийн дүн “A” байх, IELTS TOEFL оноотой бол хавсаргаж болно./

Сонгон шалгаруулалт:

  1. Газрын тос, хийн боловсруулалтын  мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2 оюутныг сонгон шалгаруулна.
  2. Эссэ бичлэг, өргөдөл, бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулна.
  3. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

 Холбоо барих утас: 99849591 /С.Тэмүүлэн/

Email: sukhee.temuulen@gmail.com

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X