Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Хоккайдо их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн оюутан солилцооны “JLCSP” хөтөлбөрт урьж байна

Огноо: 2019-04-01

Японы ХОККАЙДО ИХ СУРГУУЛЬ-ийн  2019-2020 оны хичээлийн жилийн оюутан солилцооны JLCSP(Japanese Language and Culture Studies Program) хөтөлбөрийг зарлаж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь:  (1) Япон хэлний яриа, япон хэлээр судалгаа хийх боломжийг олгохын тулд оюутны япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх; (2) Япон судлалын суурь мэдлэг, арга зүйг олж авах, ялангуяа Японы ерөнхий болон хэрэглээний хэл шинжлэлтэй холбоотой; (3) Янз бүрийн хичээлээр дамжуулан Япон хэл, соёлыг гүнзгий ойлгох

Суралцах хугацаа:

  • 1 жил-2019 оны 9 дүгээр сарын 30-аас 2020 оны 8 дугаар сарын 15
  • 6 сар-2019 оны 09 дүгээр сарын 30-аас 2020 оны 2 дугаар сарын 15

 Шаардлага:

  1. МУИС-д япон хэл шинжлэл, японы соёл, урлаг, япон судлалаар суралцдаг бакалаврын 2,3-р түвшний оюутан байх
  2. Голч оноо 3.0
  3. Япон хэлний түвшин тогтоох дундаас дээш шалгалтанд тэнцсэн N3 эсвэл түүнээс дээш түвшинг эзэмшсэн
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах  чин  хүсэл эрмэлзлэлтэй  байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  3. Суралцах төлөвлөгөөг япон хэл дээр бичсэн байх
  4. Япон хэлний түвшинг илэрхийлсэн  батламж
  5. Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна./
  6. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
  7. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн 2 оюутан энэ хөтөлбөрийн тусгай маягтыг бөглөнө.

Хамрагдах оюутны тоо: 2 оюутан

Сургалтын төлбөр,зардал: Бүртгэлийн болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Солилцооны 1 оюутан нь Японы ЗГ–ын (MEXT) сар бүр 117,000 иений тэтгэлэгт орох боломжтой. Мөн Японы оюутанг дэмжих байгууллагаас (JASSO) сар бүр 80,000 иений тэтгэлэг авах боломжтой. Хүсэлт гаргагчийн тоо хязгаартай байна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2 дугаар сарын 4-ний өдрийн 17.00 цаг

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн 2 оюутанд мэдэгдэж JLCSP хөтөлбөрийн тусгай маягтыг бөглүүлэхийг анхаарна уу. 2 дугаар сарын 14-ний өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг ХОККАЙДО Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Website: https://www.global.hokudai.ac.jp/admissions/exchange-student-admissions/ exchange-programs-in-japanese-jlcsp/

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X