Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийн үйл ажиллагаа “Өөрийгөө нээ, карьераа удирд” цуврал лекцээр эхэллээ

Огноо: 2019-04-01

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс КХТ-тэй хамтран төгсөх түвшний оюутнуудад зориулан “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн нээлтийн үеэр ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг хэлэхдээ “Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ийн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготой “Тохирох ажилд нь зөв хүнийг” төсөл нь

  • “Өөрийгөө нээ, карьераа удирд” цуврал лекц
  • “Карьер инкубатор” хувь хүн талаасаа өөрийгөө таньж мэдэх, давуу тал болон сул талаа тодорхойлох үйлчилгээ
  • Ажил олгогч, үйлдвэрүүдтэй танилцах аялал
  • Нээлттэй ажлын байрны үзэсгэлэн гэсэн 4-н үе шаттай явагдах юм.

Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй МУИС-ийн төгсөгч та тус арга хэмжээнд хамрагдсанаар сэтгэлгээ хандлагыг чиглүүлэх, сонирхол ур чадвар, мэргэжлийн нийцэлд суурилсан карьерыг төлөвлөх цогц үнэлгээ, сургалт, зөвлөгөө авах боломж нээгдэж байна.” хэмээлээ.

“Тохирох ажилд нь, зөв хүнийг” төслийн үйл ажиллагаа өнөөдөр “Өөрийгөө нээ Карьераа удирд” лекцийн арга хэмжээгээр албан ёсны нээлтээ хийж байна.

Тус лекцийн үйл ажиллагаанд

  • Карьер хөгжлийн төвийн захирал Д.Мөнхнаран таныг урьж байна “Миний карьер төлөвлөлт”
  • NCS ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор таныг урьж байна. “Үнэ цэнэтэй ажилтны амжилтын томьёо”
  • Харвард бизнесийн сургуулийн 2019 оны элсэгч Р.Эрдэнэтулга “Дэлхийд өрсөлдөх боловсон хүчин”
  • Анд глобал ХХК-ийн HR/хүний нөөц/ Б.Ариунжаргал “Ажил олгогчид төгсөгчдөөс юу хүлээдэг вэ?” сэдвээр лекц уншиж эхний өдрийн байдлаар 150 орчим оюутан хамрагдлаа.

Эдгээр суралцагчдаас тус арга хэмжээтэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авахын зэрэгцээ iCareer.mn сайтад бүртгэж “Ажлын байран дахь хувь хүний хандлага, ур чадварыг тодорхойлох тестийг авлаа.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X