Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

ЧИГЛҮҮЛЭГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР /MENTOR STUDENT PROGRAM/

Огноо: 2019-04-012019-04-09

2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд Оюутан, төгсөгчийн хэлтэс гадаад оюутныг чиглүүлэх, зөвлөгөө туслалцаа үзүүлэх Чиглүүлэгч оюутан хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Чиглүүлэгч оюутан гэж хэнийг хэлэх вэ?

Чиглүүлэгч оюутан нь МУИС-д суралцаж буй гадаад оюутнуудад зөвлөгөө тусламж өгч, хичээлийн болон сургуулийн орчинд чиглүүлэг өгөх үүрэгтэй 1-4-р түвшний оюутан байна. Тухайн чиглүүлэгч оюутан нь гадаад оюутныг Монгол улсад ирсэн өдрөөс хойш туслан, хичээл, сургуулийн орчин болон бусад асуудлуудад зөвлөгөө өгнө. Чиглүүлэгч оюутан хөтөлбөрт хамрагдснаар оюутан нь гадаад хэлний мэдлэгээ сайжруулан, бусад орны соёл заншилтай танилцаж, гадаад оюутнуудад тулгардаг асуудлын талаар мэдээлэлтэй болон цаашид гадаадад сурах тохиолдолд эргээд туршлага хуримтлуулах юм.

Чиглүүлэгч оюутанд тавигдах шаардлага

  • МУИС-д идэвхитэй сурч байгаа 1-4 түвшний оюутан байх;
  • Англи/хятад/солонгос/орос/франц/герман хэлний мэдлэг дунд ба дундаас дээш байх;
  • Хариуцлагатай, харилцааны соёлтой байх;
  • Шаардлагатай үед хичээлийн жил эхлэхээс өмнө Улаанбаатар хотод байх.

Чиглүүлэгч оюутны үүрэг

  • Гадаад оюутанд хичээл, хичээлийн хөтөлбөр, шалгалт, хичээлийн хуваарийн талаар мэдээлэл өгч чиглүүлэх;
  • Гадаад оюутанд SiSi системийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх;
  • Гадаад оюутанд сургуулийн орчин, дотуур байр, номын сангийн талаар зөвлөгөө чиглүүлэг өгөх;
  • Гадаад оюутанд утас, банк, автобусны карт, эмнэлэг, үзвэр үйлчилгээний газруудын талаар мэдээлэл өгч чиглүүлэх.

Ямар улсын хэдэн оюутанд туслах вэ?

Оюутан төгсөгчийн хэлтсийн гадаад оюутан хариуцсан мэргжилтэнтэй зөвлөлдөж ямар улсын, хэдэн оюутанд туслах вэ гэдгийг тохирно.

Чиглүүлэгч оюутан хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:

Чиглүүлэх оюутан нь гадаад оюутан Монгол улсад ирсэн цагаас буюу:

– Намрын улиралд 9 сараас 11 сар хүртэл

– Хаврын улиралд 2 сараас 4 сар хүртэл чиглүүлэг зөвлөгөө өнгө.

Энэхүү хөтөлбөрт тогтсон цагийн хуваарь байхгүй учир чиглүүлэгч оюутан нь хариуцсан гадаад оюутантай харилцаж шаардлагатай үед туслана.

Хэрхэн чиглүүлэгч оюутан хөтөлбөрт бүртгүүлэх вэ?

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд өөрийн биеэр Оюутан төгсөгчийн хэлтэсд ирж гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнтэй холбогдон бүртгүүлнэ.

Бүртгэлийн хугацаа: хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 5 хүртэл.

Холбоо барих: Гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн Ч.Урангаа

МУИС-ийн хичээлийн 2-р байр 216 тоот

Даваа-Баасан 8:30-17:00

Утас: 77307730-1516

Email: studentaffairs@num.edu.mn

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X