• Монголын тэргүүлэх аж ахуй нэгж болох Витафит групп “Гоё тарагны үйлдвэр, Таванбогд ХХК-тай танилцах аялалд урьж байна

    Огноо:
    Эрхэм хүндэт суралцагчид та бүхнийг Монголын тэргүүлэх аж ахуй нэгж болох Витафит групп “Гоё тарагны үйлдвэр, Таванбогд ХХК-тай танилцах аялалд урьж байна. Хэзээ: 2019.11.14 Цаг: 10:30-17:00 Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг:  Хичээлийн 2-р байр 216 тоот хөдөлмөр эрхлэлт, төгсөгчдийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Сарангэрэлээс авна уу. Утас: 77307730-1161 МУИС-Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • “БОЛОВСРОЛЫН МАНЛАЙЛАЛ-2019” төрийн өмчийн их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэнд урьж байна

    Огноо:
    МУИС санаачлан төрийн өмчит их, дээд сургуулиудтай хамтран “Боловсролын манлайлал-2019” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнд сургуулиуд бакалавр, магистр, докторын түвшний сургалт, мэргэжлийн хөтөлбөр, эрдэм шинжилгээ, сургалтын орчин, материаллаг бааз, элсэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс гадна оролцогч байгууллагууд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголттой холбоотой сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний…
  • Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг гардуулан өглөө

    Огноо:
    Япон улсын иргэн IKEDA SOGO нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт элсэн суралцаж буй оюутанд тэтгэлэг олгож эхэлсэн.  Тус тэтгэлэгийн зорилго нь  Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй суралцагчдад олгогддог тэтгэлэг юм. 2019-2020 оны хичээлийн жилийн IKEDA SOGO -ийн тэтгэлэгийг ШУС-ийн ажил мэргэжил судлалын суралцагч…
  • Япон улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

    Огноо:
    2019-2020 оны хичээлийн жилд зарлагдсан Япон улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийг МУИС-ийн Захирлын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний  А/400 тоот тушаалаар байгуулагдсан  ажлын хэсэг  тэтгэлэгт материалаа бүрдүүлэн ирүүлсэн нийт  76 суралцагчдаас 16 суралцагчийг  шалгаруулан  тэтгэлэг олгогч талд хүргүүлсэний  дараа  тэтгэлэг олгогч тал “Мitsubishi UFJ сан  эцсийн шатны  шалгаруулалтыг хийж тэнцсэн суралцагчдын нэрсийг  МУИС-д албан ёсоор ирүүллээ. Японы Мицубиши…
  • Үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

    Огноо:
    МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “МАРКЕТИНГ, ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХӨГЖИЛ:ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 29-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн хурал нь Монголын бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нийт их дээд сургуулийн оюутнуудын дунд болж байгаагаараа онцлогтой. Та бүрэн дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоос авна уу https://www.facebook.com/events/1262574310589270/ 
  • Профессор Н.Нансалмаа: Хүний хөгжлийн нейробиолог, сэтгэл зүйн үндэс” сэдвээр яриа хийлээ

    Огноо:
    МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын европ судлалын тэнхмийн багш, профессор Н.Нансалмаа “Био компьютерийн тохиргоо: Хүний хөгжлийн нейробиолог, сэтгэл зүйн үндэс” сэдвээр ерөнхий суурь хөтөлбөрийн 100 гаруй оюутанд сонирхолтой яриа хийлээ. Өмнө нь тус тусдаа бие даан хөгжиж ирсэн олон шинжлэх ухаан тархи судлалын шинжлэх ухааны өнөө цагийн мэдлэгт суурилан хүн төвтэй болон нэгдэж ухамсар, сэтгэх үйл, сэтгэл зүй,…
  • “ОЮУТНЫ ЭРХ” эшлэлийн уралдааныг зарлаж байна

    Огноо:
    Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдөр буюу 11 сарын 17-ыг тохиолдуулан оюутан залуучууд өөрсдийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх, эерэг давлагаа, эерэг нөлөөлөл бий болгох зорилготой ОЮУТНЫ ЭРХ эшлэлийн уралдааныг зарлаж байна. Өөрийн гэсэн бодолтой байх чухал ч тэр бодлоо бусдад хүргэхэд илүү ухаан шаардагддаг... Оюутан залуучуудаа идэвхтэй оролцоно уу.
  • “ФИЛОСОФИ- ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ” философийн мэтгэлцээн 11 дэх жилдээ зарлагдаж байна

    Огноо:
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хүний эрхийн философийн мэтгэлцээн 11 дэх жилдээ зарлагдаж байна. Энэ жилийн философийн мэтгэлцээний сэдэв:  Экологийн ёс зүй. Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд баг болж орно. Нэг баг 5 хүнээс бүрдэнэ. Бүртгэл: ХААИС-ийн төв байр, 315 тоот өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрийн 13:00-16:00 цагийн хороонд явагдана. Холбоо барих: ХААИС,…
  • “Бэлгийн замын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа хийнэ

    Огноо:
    Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Сайн наран” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Нармандах “Бэлгийн замын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа, таниулга хийх тул оюутнууд идэвхтэй оролцоно уу. Хаана:           Оюутны 1 дүгээр байрны 3 дугаар давхарын бие даах өрөөнд Хэзээ:            2019 оны 11 дүгээр сарын 06-ны 17:30 цагаас МУИС-ийн эмнэлэг Оюутан, төгсөгчийн хэлтэс
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар