Оюутны байранд эрүүл мэндийн яриа хийв
Огноо:МУИС-ийн оюутны 1 дүгээр байрны оюутнуудад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “САЙН НАРАН” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Нармандах “Бэлгийн замын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах аргууд болон ХДХВ/ДОХ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга хийж оюутнуудын сонирхсон асуултанд хариулан зөвөлгөө өгөв.
МУИС-ийн эмнэлэг
Оюутан, төгсөгчийн хэлтэс
