• АНХААРУУЛГА

    Огноо:
    МУИС-ийн оюутны 5-р дотуур байрны хэсэг суралцагчид бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг зөрчиж дотуур байрны тагт дээр олноороо цугларч эмх замбараагүй байдал үүсгэсэн тул холбогдох оюутнуудад сануулах арга хэмжээ авав. Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмж зааврыг чандлан сахиж мөрдөхийг нийт оюутнуудад анхааруулж байна.                    МУИС-ийн захиргаа…
  • Дотуур байранд оршин суугч оюутнуудын анхааралд

    Огноо:
    Улсын онцгой комиссын шийдвэрээр Их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбоотойгоор МУИС-ийн захиргаа хуралдаж оюутны байранд амьдарч байгаа оюутнуудад дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна. Дотуур байрны орж, гарах хөдөлгөөнийг 19:00 цагаас хойш хязгаарлах Онц шаардлагагүй бол байрнаас гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар гарах тохиолдолд гарсан, орсон цаг болон явсан маршрутаа байрны жижүүрт тэмдэглүүлэх Дотуур байранд оршин суугч байрны…
  • Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

    Огноо:
    Манай улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс 8 хувиар өссөн боловч, дэлхий нийтээр цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор явуулын цус цуглуулалт буурсан үзүүлэлттэй байна. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тулгарсан энэ цаг үед МУИС-ийн багш, ажилтан, суралцагсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэж байна.  . Өнөөдөр хичээлийн 4 дүгээр байранд болсон өдөрлөгийн нээлтэд Цус…
  • “ТАНЫ ЦУС АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ” цусны донорын өдөрлөгт урьж байна

    Огноо:
    Монголын улаан загалмай нийгэмлэг нь (МУЗН) нь Гамшгийн эрсдэлийг бууруулах, хүний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм. МУЗН нь Гамшгийн менежмент, Эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн халамжийн хөтөлбөр болон Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэсэн 4 үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь: Монгол орон даяар 150 000 гаруй гишүүд, дэмжигчидтэй 300 орчим ЕБС,…
  • Тайваны Үндэсний Их Сургууль 2021 оны өвлийн цахим сургалтдаа урьж байна

    Огноо:
    Тайваны Үндэсний Их Сургууль /National Taiwan University/ нь 2021 оны өвлийн цахим сургалтдаа урьж байна. “2021 Winter+ Programs” өвлийн цахим сургалтад дараах хөтөлбөрүүд багтана: Цахим Хятад хэлний хөтөлбөр Цахим судалгааны хөтөлбөр Танхимын эрчимт судалгааны хөтөлбөр Элсэлтийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хөтөлбөрийн мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг доорх линкээр орж…
  • Оюутнууд томуугийн сайн дурын вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдлаа

    Огноо:
    Манай улсад 10 дугаар сараас 05 дугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе үргэлжилдэг учраас Оюутан, төгсөгчийн хэлтэс нь Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээнийхээ хүрээнд МУИС-ийн суралцагчдад зориулан жил бүрийн 10 дугаар сард “Вакцинжуулалтын өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Оюутан, төгсөгчийн хэлтэс нь энэ хичээлийн жилийн өдөрлөгийг “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” гэсэн уриан дор 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн. Өдөрлөгийн I дүгээр…
  • МУИС-ийн оюутнуудад Монгол дахь Кампус Франц төвөөс сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалт болов

    Огноо:
    “Франц улсад суралцах зөвлөгөө, мэдээлэл” өгөх уулзалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны Даваа гарагт амжилттай болж өнгөрлөө. Зочин илтгэгч нар маань Францын алдартай их сургуулиудыг төгсөгч нар байв.   МУИС-ийн ГХСС-ийн франц хэл, орон судлал болон Bordeaux хот дахь Montesquieu–гийн Их Сургуулийн төгсөгч, Францын Элчин Сайдын Яамны дэргэдэх Кампус Францын төлөөлөгч Х.Ананд, Францын Sciences Po их сургуульд Францын Засгийн газрын…
  • ОЮУТНУУДЫН АНХААРАЛД: Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа таниулга хийнэ

    Огноо:
    Сургуулийн орчинд амар тайван аюулгүй сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын оролцоог дэмжиж суралцагсдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль, эрх зүйн яриа, таниулга хийх тул сонирхсон оюутнууд идэвхтэй оролцоно уу.   Яриа, таниулгыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хийнэ.   Хаана:  5…
  • Япон Улсын Шига их сургууль 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

    Огноо:
    МУИС болон Япон Улсын Шига их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх Нийгэм-соёл антропологи, Япон хэл, хэл шинжлэл, Экологийн чиглэлээр суралцдаг байх Голч оноо 3.2 ба түүнээс дээш Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх Бүрдүүлэх…
  • Автобусаар хөнгөлөлттэй зорчих U-MONEY сунгалтын карт ирлээ

    Огноо:
    Автобусаар хөнгөлөлттэй зорчих U-MONEY сунгалтын карт ирсэн тул СУНГАЛТ хийлгэсэн картаа Хичээлийн 2-р байрны 110 тоотоос ирж авна уу. Цагийн хуваарь: Даваа-Баасан гараг 09:00-12:00, 14:00-17:00 цаг. Жич: Шинээр захиалсан карт ирээгүй болно.   ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар