МУИС-ийн багш ажилтан оюутнууд мод тарилаа.
Огноо:
МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны арын цэцэрлэгт 30 Монгол, 20 гадаад оюутан 3000 нохойн хошууны суулгац суулгаж мод тарилаа. Модыг хэрхэн суулгах талаар МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, проф. Н.Баатарбилэг оюутнуудад зөвлөгөө өгч удирдан ажиллаж Оюутан, төгсөгчийн хэлтэс, Номын сан, Оюутны холбоо хамтран ажиллаа. Амралтын өдөр хүрэлцэн ирж мод тарих ажилд идэвхтэй оролцсон нийт багш, мэргэжилтэн, оюутнууддаа баярлалаа.
МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Оюутны Урлагийн Их Наадам-2022 амжилттай зохион байгуулагдлаа.
Огноо:
МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Урлагийн Их Наадам – 2022”- ийг Оюутан, төгсөгчийн хэлтсээс 2022 оны 04 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар театрын их танхимд амжилттай зохион байгууллаа. МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн Урлагийн их наадамд МУИС-ийн ШУС-БУС, ШУС-НУС, ШУС-ХУС, БС, ХШУИС, ОУХНУС нийт 250 гаруй авьяаслаг оюутан залуус оролцож авхаалж самбаа авъяас чадвараараа сорьж өрсөлдлөө. Танхим…
Огноо:
МУИС-ийн Индэр цуврал лекц, уулзалт нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилготой. Орчин үеийн их сургууль ба оюутны хөгжлийн чиг хандлага сэдвээр зочин илтгэгч Хими биологийн инженерчлэлийн тэнхим, Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн…
ХШУИС-ийн “Урлагийн бага наадам-2022” амжилттай зохион байгуулагдлаа
Огноо:
Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх, Ухаан Инженерчлэлийн Сургуулийн “Урлагийн бага наадам” 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр МУИС хичээлийн 2-р байрны А зааланд амжилттай боллоо. Урлагийн бага наадам нийт 6 төрлөөр зохиогдож авьяас билэг нь ундарсан оюутнууд маань ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж салбар сургуулийнхаа шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилийн “Урлагийн бага наадам” тэнхим харгалзахгүй баг бүрдүүлж орох боломжийг бий болгосон…
МУИС-ийн Индэр лекц, уулзалт болно.
Огноо:
МУИС-ийн оюутнууддаа зориулан уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн ИНДЭР цуврал лекцийг 80 жилийн ойн баярыг тохиолдуулан оюутнуудаа хүргэхээр боллоо. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Зочин илтгэгчийн танилцуулга: Овог нэр: Харчин овогт Чимэдийн Ганзориг…
“Наурыз-2022” соёл сурталчлах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
Огноо:
МУИС-ийн дэргэдэх Билим казак оюутан залуусын нэгдэл клубээс 3 сарын 18-ний өдөр наурызын баярыг угтан үндэсний ёс заншил, уламжлалт хоолоо танилцуулан сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион явууллаа. Уг соёл сурталчлах өдөрлөгт МУИС-ийн нийт багш, ажилчид, оюутнууд хамрагдан казак түмний өв соёлтой танилцсан бөгөөд казак оюутан залуучуудын өв уламжлалаа хадгалах, цааш түгээн дэлгэрүүлэх боломжийг бий болгосноороо онцлогтой байлаа.
Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутнуудад хууль, эрх зүйн яриа хийв
Огноо:
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Дэлгэрмаа, 8 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан нар МУИС-ийн оюутны 4 дүгээр байранд амьдардаг гадаад оюутнуудад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, тамхины хор уршгийн талаар яриа,…