“Наурыз-2022” соёл сурталчлах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
Огноо:МУИС-ийн дэргэдэх Билим казак оюутан залуусын нэгдэл клубээс 3 сарын 18-ний өдөр наурызын баярыг угтан үндэсний ёс заншил, уламжлалт хоолоо танилцуулан сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион явууллаа. Уг соёл сурталчлах өдөрлөгт МУИС-ийн нийт багш, ажилчид, оюутнууд хамрагдан казак түмний өв соёлтой танилцсан бөгөөд казак оюутан залуучуудын өв уламжлалаа хадгалах, цааш түгээн дэлгэрүүлэх боломжийг бий болгосноороо онцлогтой байлаа.




