МУИС-ийн багш ажилтан оюутнууд мод тарилаа.
Огноо:МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны арын цэцэрлэгт 30 Монгол, 20 гадаад оюутан 3000 нохойн хошууны суулгац суулгаж мод тарилаа. Модыг хэрхэн суулгах талаар МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, проф. Н.Баатарбилэг оюутнуудад зөвлөгөө өгч удирдан ажиллаж Оюутан, төгсөгчийн хэлтэс, Номын сан, Оюутны холбоо хамтран ажиллаа. Амралтын өдөр хүрэлцэн ирж мод тарих ажилд идэвхтэй оролцсон нийт багш, мэргэжилтэн, оюутнууддаа баярлалаа.
