Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Оюутны Урлагийн Их Наадам-2022 амжилттай зохион байгуулагдлаа.

Огноо: 2022-04-18

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Урлагийн Их Наадам – 2022”- ийг Оюутан, төгсөгчийн хэлтсээс 2022 оны 04 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар театрын их танхимд амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн Урлагийн их наадамд МУИС-ийн ШУС-БУС, ШУС-НУС, ШУС-ХУС, БС, ХШУИС, ОУХНУС нийт 250 гаруй авьяаслаг оюутан залуус оролцож авхаалж самбаа авъяас чадвараараа сорьж өрсөлдлөө.

Танхим дүүрэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилтаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадмын нээлтэнд МУИС-ийн Захирал, доктор Б.Очирхуяг; Сургалт, оюутан хариуцсан дэд захирал доктор Д.Бадмаанямбуу, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал доктор Ц.Болормаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор С.Должин, ОТХ-ийн дарга доктор М.Эрдэнэчимэг тус наадмын зохион байгуулалтанд хамтран ажилласан МУИСОХ, Оюутан Конгрессийн Тэргүүн Н.Мягмарсүх нар оролцлоо.

Урлагийн их наадмын шүүгчээр Улсын драммын эрдмийн театрын жүжигчин МУГЖ Г.Амгаланбаатар 

Үндэсний урлагийн их театрын бүжигчин МУГЖ А.Даваахүү

СУИС-ийн хөгжмийн урлагийн сургуулийн орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн багш МУСТА Д.Пагмадулам нар ажиллалаа.

Сургууль сургуулийн “Оюутны урлагийн бага наадам”-аас шигшигдэн гарч ирсэн оюутнуудын тоглолт бүр үзэгчдийн таашаалд хүрч, мэргэжлийн түвшний дуучин, жүжигчнээс дутахааргүй авьяас чадвартай гэсэн үнэлэлтийг ч авч байсан гэдгийг энэ дурьдан хэлэх нь зүйн хэрэг биз.

Мэндчилгээ, гоцлол дуу, ардын болон язгуур урлаг, хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг/чөлөөт/ гэсэн 7 төрлөөр өрсөлдөж, нийт багийн дүнгээр

1-р байранд Бизнесийн сургуулийн баг хамт олон

2-р байранд Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын баг хамт олон

3-р байранд Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн баг хамт олон

тус тус байрыг эзэлж бусдыгаа манлайлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Шагналт байранд:

Мэндчилгээ:

Шилдэг  мэндчилгээ Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын баг хамт олон

Гоцлол дуу:
  1. ОУХНУС
  2. ШУС-ХУС
  3. ШУС-НУС
Ардын болон язгуур урлаг: 
  1. ХШУИС
  2. БС
  3. ШУС-НУС
  Цэнгээнт бүжиг: 
  1. ХШУИС
  2. Бизнесийн сургууль
  3. ШУС-НУС
  Хөгжим: 
  1.  БС
  2. ШУС-НУС
  3. ХШУИС
  Хамтлаг дуу: 
  1. Бизнесийн сургууль
  2. ХШУИС
  3. ШУС-НУС
  Чөлөөт бүжиг:
  1. БС
  2. ХШУИС
  3. ШУС-НУС
     

Та бүхэн минь  Монгол Улсын тэргүүлэх их сургуульд суралцаж байгаа оюутнаас тодорч, үлгэрлэж байгаа учраас. Оролцогч оюутан бүр энэ өдрийн Ялагч юм шүү.  Та нартаа сурлага, урлагийн амжилт хүсье.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

 

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X