• БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    Тэтгэлгийн зорилго:  Уг тэтгэлэг нь 2020-2021 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөр, ази судлалын тэнхимд суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой. Нийт тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 10 • Солонгос судлал: 7 • Хятад судлал: 1 • Япон судлал:1 • Түрэг судлал: 1 Тавих шаардлага: 1. МУИС-ийн Гадаад хэл – орон судлал, Гадаад хэлний орчуулга, Хэл шинжлэлийн хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалаврын түвшний суралцагч байх 2. Сурлагын голч дүн 3.0…
  • Дотуур байранд амьдарч байсан оюутнуудын анхааралд

    Огноо:
    МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилд Оюутны дотуур байранд оршин суух гэрээ байгуулан амьдарч байсан оюутнууд үлдэгдэл төлбөрөө авахдаа SISi мэдээллийн системд байршуулсан “Байрнаас гарах хүсэлтийн маягт”-ыг татан авч бөглөөд, уг маягтан дээрээ банк, дансны дугаараа бичиж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны дотор s_tselmeg@yahoo.com хаягаар ирүүлэхийг анхаарна уу. Дотуур байрны төлбөрийн буцаалтыг дараах 3 төрлөөр хийхээр шийдвэрлэсэн болно. Сургалтын төлбөрийн…
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаанд урьж байна

    Огноо:
    Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн тэмдэглэлт ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус банкнаас хамтран ажиллагч талуудын хамтаар түншлэлийн түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан,цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох арга хэмжээнүүдийг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас нийт бакалаврын түвшний оюутнуудын дунд “Түншлэлийн ач…
  • Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш/ажилтан, магистр/докторын Эрасмус+ солилцооны хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа

    Огноо:
    Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд Венийн их сургуульд зарлагдсан мэргэжлийн чиглэлээр МУИС-ийн багш (2), магистр, докторын оюутны (1) богино хугацааны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хугацаа сунгагдлаа. Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн орон тооны багш/ажилтан, магистр докторын түвшний суралцагч байх ёстой бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. Гэрээний…
  • Нагояа их сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөр (Asian Satellite Campuses Institute Program) зарлагдлаа

    Огноо:
    МУИС-тай уламжлалт хамтын ажиллагаатай Япон улсын Нагояа их сургуулийн 2021 оны докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байна. Earn doctoral degree in Nagoya University Call for Applicants for the Asian Satellite Campuses Institute Program of Graduate School of Environmental Studies in 2021   OPENING DATE: April 1st, 2021 CLOSING DATE: May 21st, 2021 FEATURES OF THE ASIAN SATELLITE CAMPUSES INSTITUTE PROGRAM (ASCI)…
  • Осакагийн их сургуулийн хими, физик, биологийн салбарын ахисан түвшний хөтөлбөрийн цахим танилцуулгад урьж байна

    Огноо:
    МУИС-ийн хамтын ажиллагаатай Японы Осакагийн их сургуулийн Инженерийн сургууль болон  Байгалийн шинжлэх ухааны сургуулийн багш нар хими,  физик, биологийн салбарын магистр, докторын хөтөлбөрийн цахим танилцуулга хийх тул сонирхсон хүмүүсийг оролцохыг урьж байна.  Осакагийн их сургууль нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг бөгөөд QS World University Rankings эрэмбээр дэлхийд 72-т жагссан сайн чансаатай сургууль юм.   Татах [0.96 MB] Танилцуулга англи хэл дээр явагдана.  Бүртгүүлэх холбоос: www.tinyurl.com/StudyOU (и-мэйл хаягаар зүүм уулзалтын мэдээллийг явуулна)   Хөтөлбөрийн хугацаа: 2021 оны 3 сарын 28 болон 31-ний өдрүүд  Хөтөлбөр:   Багш нарын судалгааны чиглэл Лабораторийн танилцуулга  Гадаад оюутнуудын яриа  Багш нар, оюутнуудтай асуулт, хариулт   Танилцуулгын хуваарь:   Химийн салбар   Өдөр: 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Цаг: 15:00-17:00 (Монголын цаг)   Танилцуулга хийх багш нар: Prof. Uyama, Prof. Sakurai (Graduate School of Engineering, Chemical Science Course) Prof. Yamaguchi, Prof. Funabashi,…
  • “Дижитал профессор” студи гэрэлт самбар ашиглан цахим хичээлийн агуулга бэлтгэж байна

    Огноо:
    МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний “Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад ашиглах” зорилтын хүрээнд багш нарыг сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийг цахим болгон бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулах үүднээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны А/89 тоот Захирлын тушаалаар “МУИС-ийн цахим хичээлийн журам“-ыг батлан мөрдөхөөр болсон. Багш нар бүрэлдэхүүн сургуультай гэрээ байгуулан тухайн…
  • 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын явцын үнэлгээний үр дүн

    Огноо:
    МУИС-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалын 2.3-д Цахим сургалтын чанарын явцын үнэлгээг 3-4 дэх долоо хоногт зохион байгуулж, хангалтгүй гэж үнэлэгдсэн хичээлийг цуцлах тухай заалт тусгагдсан. Уг заалтын хүрээнд Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсээс явцын санал асуулгыг 2021 оны 2 дугаар сарын 23-аас 3 дугаар сарын 1-ний хооронд хаврын улирлын…
  • ТАЙВАНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 2021 оны НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

    Огноо:
    МУИС болон Тайваны Үндэсний Их Сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын түвшний, дор хаяж 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх Ахисан түвшний төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх Голч дүн 3.0…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар