Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ТАЙВАНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 2021 оны НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Огноо: 2021-03-11

МУИС болон Тайваны Үндэсний Их Сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний, дор хаяж 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Ахисан түвшний төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
  3. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  4. Англи хэлний B1 түвшинтэй байх эсвэл Хятад хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд:

  1. Motivation letter /Statement of purpose буюу өөрийн танилцуулга, суралцах төлөвлөгөөг багтаасан эсээ (1 бүтэн нүүр англи эсвэл хятад хэл дээр шивсэн PDF file форматтай байх)
  2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  4. Багшийн тодорхойлох захидал (англи хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаягийг бичсэн байх, PDF file)
  5. Англи/Хятад хэлний батламж (байгаа бол)
  6. 45 x 35 mm хэмжээтэй өнгөт цээж зураг (JPEG format-тай байх)
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалттай дараах линкээр орж танилцана уу: https://nol.ntu.edu.tw/nol/guest/index.php. Солилцооны оюутан хятад хэлний бэлтгэл хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Сонгох боломжгүй хөтөлбөр, болон зарим тодорхой шаардлагатай хөтөлбөрүүд:

  • Department of Anthropology – хятад хэлний ахисан түвшний мэдлгэтэй байх
  • Бүх сургууль, тэнхимийн дадлагын ажил хийх боломжгүй
  • Химийн тэнхимийн дадлага, лабораторийн хичээл судлах боломжгүй
  • GMBA, EMBA, EiMBA ахисан түвшний хөтөлбөрүүд судлах боломжгүй
  • Teaching education буюу Багшийн мэргэжлийн бүх хөтөлбөр сонгох боломжгүй
  • School of Professional Education and Continuing Studies хөтөлбөрүүд сонгох боломжгүй
  • Summer Session/College хөтөлбөрүүд сонгох боломжгүй

Зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөнө. Байрны төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Дотуур байр: 2021 онд оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдсан суралцагчид Тайваны Үндэсний их сургуулийн дотуур байранд байрлах боломжгүй.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны 4 дүгээр сарын 01-ний 15:00 цаг хүртэл. Дутуу, алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон урьдчилан лавлана уу.

Хаана: бүрдүүлсэн бичиг баримтыг нэг багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг товлон хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://oia.ntu.edu.tw/en/apply-at-ntu/incoming-exchange-student/2021_2022_Admission/Overview

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X