Осакагийн их сургуулийн хими, физик, биологийн салбарын ахисан түвшний хөтөлбөрийн цахим танилцуулгад урьж байна
Огноо:МУИС-ийн хамтын ажиллагаатай Японы Осакагийн их сургуулийн Инженерийн сургууль болон Байгалийн шинжлэх ухааны сургуулийн багш нар хими, физик, биологийн салбарын магистр, докторын хөтөлбөрийн цахим танилцуулга хийх тул сонирхсон хүмүүсийг оролцохыг урьж байна. Осакагийн их сургууль нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг бөгөөд QS World University Rankings эрэмбээр дэлхийд 72-т жагссан сайн чансаатай сургууль юм.
- Багш нарын судалгааны чиглэл
- Лабораторийн танилцуулга
- Гадаад оюутнуудын яриа
- Багш нар, оюутнуудтай асуулт, хариулт
- Химийн салбар
- Физикийн салбар
- Биологийн салбар
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС