Skip to content

Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
    • Оюутны байгууллага
    • Клуб
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш/ажилтан, магистр/докторын Эрасмус+ солилцооны хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа

Огноо: 2021-03-29

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд Венийн их сургуульд зарлагдсан мэргэжлийн чиглэлээр МУИС-ийн багш (2), магистр, докторын оюутны (1) богино хугацааны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хугацаа сунгагдлаа. Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн орон тооны багш/ажилтан, магистр докторын түвшний суралцагч байх ёстой бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. 

Гэрээний дагуу дараах мэргэжлийн чиглэлийн багш/ажилтан болон ахисан түвшний оюутан хөтөлбөрт хүсэлт гаргана (өөр хөтөлбөрөөр суралцдаг оюутан болон өөр мэргэжлийн чиглэлийн багш нар хүсэлт гаргах боломжгүйг анхаарна уу). Үүнд: 

Мэргэжлийн чиглэл: 

  • Түүх, археологи /History & Archeology/ 
  • Герман судлал /German Studies/ 
  • Нийгмийн антропологи /Social Anthropology/ 
  • Улс төрийн шинжлэх ухаан /Political Sciences/ 
  • Харилцаа холбоо судлал /Communication Studies/ 
  • Бизнесийн ухаан/Business Studies/ 

Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:  

  • Багш/ажилтан солилцоо: 5 хоног + 2 аяллын хоног (2 хүн) 
  • Оюутан солилцоо: хичээлийн нэг улирал буюу 4 сар /магистр, доктор/ (1 хүн) 

Оюутан солилцоо:  

Тавигдах шаардлага: 

  • Дээр заасан мэргэжлийн хөтөлбөрүүдийн аль нэгд идэвхитэй суралцаж буй МУИС-ийн магистр болон докторын хөтөлбөрийн оюутан байх 
  • Герман хэлний B2 түвшний, англи хэлний В2-С1 түвшний мэдлэгтэй байх 

(Венийн их сургуулийн хөтөлбөрүүдийн 80 гаруй хувь нь герман хэл дээр явагддаг тул Герман хэлний мэдлэг шаардах хэдий ч Герман судлалаас бусад заасан чиглэлээр суралцах бол англи хэлний В2-С1 түвшний мэдлэгтэй байж болно) 

Бүрдүүлэх материал: 

  • Тодорхойлох захидал/Recommendation letter (англи хэл дээр) 
  • Магистр/докторын оюутан гэдгийг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт 
  • Дүнгийн тодорхойлолт 
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж 
  • Докторын оюутан бол Венийн их сургуулийн зөвлөх багшийн зөвшөөрсөн захидал 
  • Судалгааны төлөвлөгөө (Англи хэл дээр) 

Оюутан солилцооны дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү: https://international.univie.ac.at/en/student-mobility/incoming-students/erasmus-international-mobility/ 

Багш, ажилтан солилцоо:  

Тавигдах шаардлага: 

  • Дээр заасан мэргэжлийн чиглэлээр ажилладаг МУИС-ийн үндсэн орон тооны, нэгээс доошгүй жил ажилласан багш байх 
  • Багадаа магистрын зэрэг хамгаалсан байх 
  • Венийн их сургуульд 2021.10-2022.01 сарын хооронд эсвэл 2022.03-2022.06 сарын хооронд солилцоогоор ажиллах боломжтой байх 

Бүрдүүлэх материал: 

  • Ажлын тодорхойлолт (албан тушаал, ажилласан хугацааг тусгасан) 
  • Солилцооны өргөдлийн маягт  (татах) 
  • Англи хэл дээрх товч танилцуулга/ CV (багшийн ажлын туршлага, бүтээлийн жагсаалт зэргийг багтаасан) 

Багш солилцооны дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү: https://international.univie.ac.at/en/faculty-staff-mobility/teachers/incoming-mobility/erasmus-international-teaching-mobility/  

Тэтгэлгийн хэмжээ:  Замын зардал буюу нислэгийн тийзийн төлбөр, амьжиргааны зардал, сургалтын төлбөрийг хариуцна. 

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2021 оны 4 сарын 26 хүртэл 

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Шинэ мэдээ

  • Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт (PASIFIC) хөтөлбөрт урьж байна 2021-04-12
  • БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 2021-04-12
  • “Өглөөний марафон” challenge 2021-04-12
  • Дотуур байранд амьдарч байсан оюутнуудын анхааралд 2021-04-09
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаанд урьж байна 2021-04-09

Их уншсан

  • Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш... posted on 2021-03-29
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэли... posted on 2021-04-09
  • ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ... posted on 2021-03-31
  • “Өглөөний марафон” challenge posted on 2021-04-12
  • МУИС-ийн “Шилдэг оюуны өмч бүтээгч” шалгаруулалтад урьж байна... posted on 2021-04-06

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740