Голомт банк- “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”
Огноо:
Голомт банкнаас “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” -ыг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд: Нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулалтын шүүлтийг хийх Шалгарсан илтгэлүүдийг Бизнесийн байгууллагуудад сурталчилах зэрэг бодит ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаараа онцлог юм байна. Оюутнууд та бүхэн идэвхитэй оролцож, эрдэм оюунаа сориорой. Амжилт хүсье
“Хүссэн ажилдаа хэрхэн орж чадах вэ?” чадавхжуулах сургалт
Огноо:
Өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 07 ны 15:00 цагт ШУС -д "Хүссэн ажилдаа хэрхэн орж чадах вэ?" чадавхжуулах сургалт хичээлийн II байрны 343 тоотод болно. Оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу! Оюутны алба
Огноо:
МУИС-ийн нийт оюутан залуучууд, багш, ажилчдад зориулан "Дэлхийн цирк Монголд" тоглолтийг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх боломжийг олгож байна. Хөнгөлөлт 2016.04.07-08-ны тоглолтуудад хүчинтэй ба 20000т, 15000т, 10000т болж байна. Та бүхэн захиалгаа урьдчилан 88056088 дугаарт өгнө үү? Жич: VIP30000 хямдрахгүй мөн секторуудад суудал заах боломжгүй юм байна. Бүх тоглолтуудын суудал кассанд очсон учир 88056088-т захиалга өгснөөр кассаас авч ирүүлэх боломжтой болох юм.…
Оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ
Огноо:
МУИС-ийн Орхон сургуулийн Менежментийн тэнхим, МУИС-ийн Оюутны алба, Бизнесийн сургуультай хамтран 2016 оны 03-р сарын 30-31 өдрүүдэд богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Эрдэнэт – Улаанбаатар 2016-03-29 Хөтөлбөрт Менежментийн тэнхимийн Маркетингийн 2,3-р түвшний 20, Менежмент хөтөлбөрийн 3-р түвшний 22 нийт 42 оюутан Маркетингийн багш Н.Цэрмаа, Менежментийн багш Ш.Одончимэг нарын хамт хамрагдсан ба 03-р сарын 30-ны өдөр “Хүний…
МУИС-ИЙН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР ХӨТӨЛБӨР цуврал лекц, уулзалт болно
Огноо:
Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн 4-р сарын ээлжит зочноор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Ө.Номинцэцэг оролцож, “Чөлөөт худалдааны хэлэлцээр орлогын ялгаанд нөлөөлөх нь” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Доктор Ө.Номинцэцэг нь 2013 онд БНСУ-ын Кангвоны их сургуульд Олон улсын худалдааны чиглэлээр…
Монголын анхны хиймэл дагуул – 2017 онд
Огноо:
“МУИС-ийн оюутнуудын гараар бүтэх хиймэл дагуул” Хаанаас хөөрөх: Японы сансрын агентлагаар (JAXA) дамжуулан Олон Улсын Сансрын Станцаас (ISS) хөөрнө. Зорилго: 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах; FM437MHz долгионоор мэдээ цацах; хиймэл дагуулын байрлал тодорхойлох; 400 км-ийн өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох; газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах. Хиймэл дагуулын хэмжээ: CubeSat-1U (10cmx10cmx10cm) Хамтрагч сургууль: Япон улсын…
EBSCO Host мэдээллийн системийн туршилтын хугацаагаар нээлээ
Огноо:
МУИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг EBSCO Host (http://search.ebscohost.com) нэгдсэн мэдээллийн системийг 2016 оны 4-р сарын 1-нээс 6-р сарын 30 хүртэл туршилтын хугацаагаар нээлээ. Ингэснээр МУИС-ийн сүлжээн дэх аль ч компьютерийг ашиглан өргөн хүрээний мэдээллийг хайх боломж бүрдэж байна. Энэ туршилтын хугацаанд EBSCO Host (http://search.ebscohost.com)-ын дараах үйлчилгээнүүд МУИС-ийн хэрэглэгчдэд нээлттэй байх юм. Үүнд:…
Дэлхийн оюуны өмчийн газрын Ази Номхон Далайн бүсийн товчооны зөвлөх Тэмин Эомыг хүлээн авч уулзлаа
Огноо:
Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, ЭШИХ-ийн дарга А.Сайнбаяр, ТДТ-ийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нар Дэлхийн оюуны өмчийн газрын Ази Номхон Далайн бүсийн товчооны зөвлөх Тэмин Эом, Монгол улсын Оюуны өмчийн газрын Төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Одгэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран, БНСУ-ын Оюуны өмчийн газрын…
Доктор В.Дашдаваа “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа
Огноо:
МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн 3 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургуулийн Гадаад хэлний төв (ГХТ) -ийн багш, доктор В.Дашдаваа оролцлоо. В.Дашдаваа нь “Монгол хэлийг тугээмэл хэлзүйн талаас судлах нь” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа. Энэ…