Монголын анхны хиймэл дагуул – 2017 онд
Огноо:“МУИС-ийн оюутнуудын гараар бүтэх хиймэл дагуул”
Хаанаас хөөрөх: Японы сансрын агентлагаар (JAXA) дамжуулан Олон Улсын Сансрын Станцаас (ISS) хөөрнө.
Зорилго: 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах; FM437MHz долгионоор мэдээ цацах; хиймэл дагуулын байрлал тодорхойлох; 400 км-ийн өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох; газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах.
Хиймэл дагуулын хэмжээ: CubeSat-1U (10cmx10cmx10cm)
Хамтрагч сургууль: Япон улсын Кюүшү Технологийн Институт
Хандивт оролцогчид
Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэр энэхүү түүхэн үйл явдлын мэдээллийн архивт бичигдэнэ. Таны хандивын мэдээлэл шилэн дансны хуулийн дагуу МУИС-ийн цахим хуудсан дээр тавигдах болно. Жич: 100,000 төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүст талархлын гэрчилгээ гардуулна.
https://youtu.be/iyh7ZFD0ypQ