Эрдэнэт – Улаанбаатар 2016-03-29
Хөтөлбөрт Менежментийн тэнхимийн Маркетингийн 2,3-р түвшний 20, Менежмент хөтөлбөрийн 3-р түвшний 22 нийт 42 оюутан Маркетингийн багш Н.Цэрмаа, Менежментийн багш Ш.Одончимэг нарын хамт хамрагдсан ба 03-р сарын 30-ны өдөр “Хүний нөөцийн менежмент” хичээл, “Маркетингийн орчин үеийн асуудлууд” сэдэвт сургалтанд хамрагдлаа.
“Маркетингийн орчин үеийн асуудлууд” сургалтын багш МУИС-ийн Бизнесийн сургуулийн СА-ны дарга, Доктор, профессор Б.Даваасүрэн багшийн хамт
“Хүний нөөцийн менежмент” хичээлийн багш МУИС-ийн Бизнесийн сургуулийн Доктор, профессор, Ц.Цэцэгмаа багшийн хамт
Хөтөлбөрийн 2 дах өдөр буюу 03-р сарын 31-ны өдөр МУИС-ийн Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбаттай уулзалт хийсний дараа МУИС-ийн 1,2,3,4,5-р хичээлийн байр, Спорт зал, Номын сантай танилцах аялал хийсэн. Аялалыг Оюутны албаны мэргэжилтэн н.Чинзориг удирдан чиглүүлж ажиллалаа
Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбаттай хийсэн уулзалт. МУИС-ийн хичээлийн I байр, Дугуй заал
МУИС-ийн кампусийн ирээдүйн зураглал
МУИС-ийн оюутнууд хичээлийн бус цагаар
![]() |
![]() |
| МУИС -ийн ХШУС-ийн Робокон багийн өрөөгөөр зочиллоо. МУИС-ийн хичээлийн III байр. | |
Шүүхийн клиник сургалтын танхим
Лекцийн танхим. МУИС-ийн хичээлийн IV байр
Номын сан
МУИС-ийн хичээлийн IV байр, NВА-ийн стандарт шал бүхий Спорт зал
Манай оюутнуудад Спорт зааланд тоглох боломж олголоо
Оюутан солилцооны хөтөлбөрийг хариуцлагатай, амжилттай зохион байгуулсан Оюутны албаны хамт олонд талархал илэрхийлье.
2016-04-04 Менежментийн тэнхим

