• 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наадам” амжилттай боллоо.

    Огноо:
    Монгол Улсын Их Сургууль – Бизнесийн Сургуулийн Оюутны Урлагийн бага наадам 2023 оны 03 сарын 04 -ний өдөр Хичээлийн II байрны 343 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Ур чадвар, мэдрэмж, гоо зүйг илтгэдэг уг уралдаанд 8 багийн 100 гаруй авьяаслаг оюутнууд Гоцлол дуу, Хамтлаг дуу, Язгуур урлаг, Чөлөөт бүжиг, Цэнгээнт бүжиг, Гоцлол болон хоршил хөгжим, уран уншлага гэсэн долоон төрлөөр…
  • Япон Улсын Сока их сургууль 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлаж байна

    Огноо:
    МУИС болон Япон улсын СОКА их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын 1-4 дүгээр түвшний (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж байх) болон ахисан түвшний төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх Голч оноо бүх түвшинд 3.0 дээш байна. Англи, япон хэлний дундаас дээш…
  • Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургууль 2023-2024 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

    Огноо:
    МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Шаардлага: МУИС-ийн бакалавр (дор хаяж 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй) болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх; Англи хэлний CEFR (Common European Framework of Reference for Languages) B2, Япон хэлний N2 түвшний…
  • “DX Cup 2023” тэмцээнд оюутан залуусыг урьж байна

    Огноо:
    Тус тэмцээн нь “Цахим шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулах бизнес төслийн уралдаан юм. Татах [1.21 MB]   Бүртгүүлэx линк: https://forms.gle/avpBqamtW1r8phEy5 Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу.
  • Япон Улсын Нагояа их сургууль 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө (NUPACE) зарлаж байна

    Огноо:
    МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Шаардлага: МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/ Голч оноо 3.0 буюу түүнээс дээш Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT…
  • Япон Улсын Акита олон улсын их сургууль 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

    Огноо:
    МУИС болон Япон улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа 2-4 түвшний суралцагчид Голч оноо 2,5 буюу түүнээс дээш байх Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /батламж…
  • Сөүлийн Үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

    Огноо:
    МУИС болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2023 оны намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын 1-3 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх /дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх/ Голч дүн –   Бакалавр – 2.5 болон түүнээс дээш байх, Магистр – 3.0…
  • Нийт суралцагчдын анхааралд | Сургалтын үйл ажиллагааны зохицуулалт

    Огноо:
    Цагаан сарын баяртай холбогдуулан 2023 оны 2 дугаар сарын 20-ны Даваа гараг, 2023 оны 2 дугаар сарын 24-ний Баасан гарагийн лекц, семинарын хичээлийг цахимаар орно.   Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2023 оны 3 дугаар сарын 4, 11-ний Бямба гарагт хуваарийн дагуу нөхөж хичээллэнэ. Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич зарлана. МУИС-ийн Захиргаа
  • U MONEY автобусны карт

    Огноо:
    Оюутны хөнгөлөлттэй зорчилтыг жил бүр өвлийн амралтын хугацаанд 1 сарын хугацаатайгаар зорчилтын эрхийг хаадаг. Сургууль бүрийн өвлийн амралт өөр өөр байдаг хэдий ч систем дээр 1 ижил хугацаагаар хаах шаардлагатай байдаг тул Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан шинэчлэгдсэн гэрээний заалтын хүрээнд оюутны өвлийн амралтын хугацаан дахь Оюутны зорчилтыг 2023 оны 2 дугаар сард хаахаар тусгасан. Иймд  энэ оноос эхлэн Оюутны зорчилтыг  2023 оны 2 дугаар…
  • Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

    Огноо:
    МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг /2022-2023 оны хичээлийн жил/ зарлаж байна.  Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.  Тэтгэлгийн хүрээ:   Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар