Япон Улсын Акита олон улсын их сургууль 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа
Огноо:МУИС болон Япон улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа 2-4 түвшний суралцагчид
- Голч оноо 2,5 буюу түүнээс дээш байх
- Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /батламж хавсаргах/ IELTS 6.0, TOEFL ibt 71, TOEIC 785 болон түүнээс дээш
Бүрдүүлэх материал /бүх материал англи хэл дээр байна/:
- Сургуулийн тодорхойлолт
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Тодорхойлох захиа татах
- Хэлний батламж: TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; IELTS-6.0; TOEIC-785;
- Цээж зураг (файлаар) – дараах холбоосоор орж цээж зурганд тавих шаардлагатай танилцана уу Photograph requirements | Immigration Services Agency of Japan (isa.go.jp)
- Паспортын хуулбар
Солилцооны хөтөлбөрт шаардлага хангасан оюутан 3 сарын 24-ний өдрийн дотор дараах материалыг бүрдүүлж өгөхийг анхаарна уу.
- Санхүүгийн баталгаа /банкны албан ёсны хуулга/албан бичиг, англи хэл дээр байх/ нэг улирал суралцах бол 600,000 йен, 2 улирал суралцах бол 1,000,000 йен баталгаа гаргана/
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хамрагдах оюутны тоо: 2 оюутан
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 03 дүгээр сарын 9-ний өдрийн 12:00 цаг.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутныг нэр дэвшүүлж Акита их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү:
- https://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/how-to-apply/
- Course Offerings | Akita International University (aiu.ac.jp)
ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС