Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Нагояа их сургууль 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө (NUPACE) зарлаж байна

Огноо: 2023-02-28

МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6: 485 оноотой байх.
  • Япон хэл дээр суралцах бол JLPT N1 түвшинтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Тодорхойлох захиа -1ш (загварын дагуу, өөрийн тэнхимийн эсвэл суралцаж буй хөтөлбөртэй холбоотой багшийн гарын үсэгтэй тодорхойлолт байх) https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/apply/doc/Confidential_Reference.doc
  4. Суралцах төлөвлөгөө – Нагояа их сургуулийн маягтыг ашиглах
    • Хичээл үзэж судлах бакалавр ба магистрын оюутнууд: Өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Нагояа их сургуульд судлах хүсэлтэй хичээлийн жагсаатыг багтаасан байна.

https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/apply/doc/StudyPlan_original%20after%2022au.docx

  • Судлаач оюутан – Нагояа их сургуульд хийх өөрийн судалгааны зорилго/арга зүйг тодорхойлсон судалгааны дэлгэрэнгүй төлөвлөгөө. Үүнд та суралцах тэнхимийн зөвлөх багшийн нэр эсвэл сонирхож буй лабораторийн нэрийг бичсэн байх ёстой.

https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/pdf/ResearchPlan.docx

  • Хөтөлбөрийн жагсаалт – https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/academic/course/overview.html
  1. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатын хуулбар: TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N1 онооны батламжын хуулбар/
  2. Гадаад паспортын хуулбар
  3. Цээж зураг (файлаар) – Цулгуй дэвсгэртэй зураг. Зурганд мөрний дээд хэсэг болон ноор хэсэг бүтэн гарсан байх.
  4. Мэдүүлгийн хуудас – Нийгмийн ухаан болон хүмүүнлэгийн ухааны чиглэлээс бусад чиглэлээр суралцаж буй, судалгаа хийх магистрын болон судлаач оюутнууд бүрдүүлнэ.

https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/apply/doc/English_Declaration%20Form_upload_rev_final.docx

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цаг (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбоно уу. studentaffairs@num.edu.mn)

Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд дараах материалыг 2023 оны 03 сарын 14-ний өдрийн дотор хүлээж авна.

  1. Эрүүл мэндийн шинжилгээний хуудас.

https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/pdf/healthcert.pdf

  1. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана. (Банкны англи хэл дээрх албан тодорхойлолт байна)

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт, хичээлийн календарчилсан төлөвлөгөө, оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

Төлбөр:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь бичиг баримтыг Нагояа Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Сонгон шалгаруулалтыг Нагояа их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон гар утасны дугаар болон хэдэн улирал суралцахыг (1-2 улирал) studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.  Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X