“Mental Care Day” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Огноо:
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн ахлах түвшний суралцагчидтай хамтран Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Mental Care Day” өдөрлөгийг 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр MBTI, дуусаагүй өгүүлбэрийн арга, архетип оношилгооны тест болон зарим проектив тестүүдийг ашиглан хүрэлцэн ирсэн 700 гаруй суралцагчдын бие хүний онцлог, сэтгэл хөдлөлийн чадамж, амьдралд хандах хандлага, мэргэжил…
Осакагийн их сургуулиас зарлаж буй видео бичлэгийн уралдаанд урьж байна
Огноо:
Монгол Улсын Их Сургуулийн нийт суралцагчдыг Японы Осакагийн их сургуулиас зарлаж буй видео бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Осакагийн их сургуулиас “Тогтвортой хөгжил дэх оюутны оролцоо” хэмээх сэдвийн дор хамтын ажиллагаатай олон улсын их дээд сургуулиудын оюутнуудын дунд видео бичлэгийн уралдаан 2 дахь жилдээ зохион байгуулж байна. 2021 онд 10 улсын 19 их дээд сургуулиас 69 бичлэг хүлээж авснаас МУИС-ын нэг оюутан тусгай шагнал…
МУИС-ийн эмнэлэгт эрт илрүүлэг үзлэг хийнэ
Огноо:
18-30 насны залуучуудын эрт илрүүлэг үзлэгийг МУИС–ийн эмнэлэгт 2022.10.25-аас эхлэн 10 хоног зохион байгуулах гэж байна. Эрт илрүүлэг үзлэгээр дараах олон төрлийн шинжилгээг хийлгэн эмчийн зөвлөгөө авах юм. Та бүхэн идэвхтэй оролцоорой. ЖИЧ : Үзлэгт эрүүл мэндийн даатгалыг сүүлийн 3 жил төлсөн иргэн хамрагдах боломжтой учир үзлэгийн хугацаа дуусахаас өмнө эрүүл мэндийн даатгалаа төлөхийг уриалж байна.
МУИС-ийн Индэр лекц, уулзалт болно.
Огноо:
МУИС-ийн оюутнууддаа зориулан уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн ИНДЭР цуврал лекцийг 80 жилийн ойн баярыг тохиолдуулан оюутнуудаа хүргэхээр боллоо. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Хаана: 2022 оны 10-р сарын 25-ны өдөр МУИС-ийн 1-р байрны…
Огноо:
Монгол улсын ТОП аж ахуй нэгжүүдийн нэг, 100% үндэсний хөрөнгө оруулалттай, Алтан гадас одонт Номин Холдинг ХХК нь Номин Тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь шилдэг 15 оюутныг сонгон шалгаруулж сар бүр тэтгэлэгт цалин олгож, суралцаж буй чиглэлээр нь ажлын байранд дадлагажих, амжилттай төгсөгч оюутнуудыг…
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ДОЛОО ХОНОГ” 2022 ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ
Огноо:
Зорилго 2022 онд ЮНЕСКО-оос онцолж буй “Итгэлцлийг бэхжүүлэх: Хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний коммисс болон Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээтэй хамтран “Үндэсний ХММСБ-ын долоо хоногЗалуучуудын хакатон” зохион байгуулахад бэлэн болоод байна. Хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг өдөр тутам хүлээн авч буй мэдээллээ шүүн тунгаах, харьцуулах, эцэст нь итгэж, цааш түгээх, ашиглах тухай…
Free Print Day өдөрлөг Номын сангийн 1-р давхарт Санко Маркетинг Монголиа ХХК хийх гэж байна.
Огноо:
Санко Маркетинг Монголиа ХХК-ны зүгээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан МУИС-ийн багш ажилчид, оюутнуудын хэвлэх, хувилах хэрэгцээг хангах зорилгоор “Free Print Day” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн оюутан багш нарт нэг өдрийн турш үнэ төлбөргүй ХЭВЛЭХ, ХУВИЛАХ үйлчилгээг үзүүлэх гэж байна. Мөн MAXHUB брендийн ухаалаг дэлгэцийн танилцуулга хийгдэнэ. Хаана: МУИС-ийн Номын сангийн 1-р давхарт Хэзээ: 2022 оны 10-р сарын 13-ны Пүрэв гариг, 09.00-16:00…
МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА. (2022-2023 оны хичээлийн жил)
Огноо:
Мицубиши Корпораци нь Япон улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй бөгөөд 2010 оноос Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Корпораци нь Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх…
МУИС-ийн 360 ОЮУТНУУД 10’000 МОД ТАРИЛАА.
Огноо:
МУИС-ийн 360 гаруй оюутан залуус 2022 оны 10-р сарын 9-ний өдөр өглөөний 8 цагт нэгэн зорилгын дор нэгдэж БАРУУН ЗАЛААТЫН АМ-ыг зорьж 10'000 мод тарин, усалгаа хийж нэгэн өдрийг дуулж хуурдан хөгжилтэй өнгөрөөлөө. Амралтын үеэр B Production-ний хамт олон ирж манай залууст эх дэлхийдээ хийж буй ажилд нь талархан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийж өгөв. Зураг татах холбоос: https://drive.google.com/.../1aj2DD3L5RmC-AIZbmLgxNlu... Зохион байгууллагч:…