Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА. (2022-2023 оны хичээлийн жил)

Огноо: 2022-10-112022-10-11

Мицубиши Корпораци нь Япон улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй бөгөөд 2010 оноос Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Корпораци нь Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Монгол улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг  дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:   Бакалаврын түвшний 4 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ:  2.000.000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р түвшний оюутнууд хамаарахгүй/ дээш түвшний нийгмийн идэвхи, оролцоотой суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх\
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт -2 хувь, татах
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Дүнгийн тодорхойлолт-2 хувь  (монгол, англи )
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн орлогыг батлах бичиг баримт гэх мэт/
  5. Суралцагч байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 10  дугаар  сарын  31 -ны  өдрийн 17:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтын хуулбар материалыг хэвлэж МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.

 

Холбоо барих утас: 77307730-1514

Цахим хаяг: n.altanzul@num.edu.mn

Санамж

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагаггүй өөрөө хэвлэж өгч болно

ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X