Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ДОЛОО ХОНОГ” 2022 ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

Огноо: 2022-10-142022-10-14

Зорилго

2022 онд ЮНЕСКО-оос онцолж буй “Итгэлцлийг бэхжүүлэх: Хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний коммисс болон Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээтэй хамтран “Үндэсний ХММСБ-ын долоо хоногЗалуучуудын хакатон” зохион байгуулахад бэлэн болоод байна.

Хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг өдөр тутам хүлээн авч буй мэдээллээ шүүн тунгаах, харьцуулах, эцэст нь итгэж, цааш түгээх, ашиглах тухай үйл явц билээ. Энэ бол зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ сайтар нягтлах тухай асуудал бус хүн бүрд хамаатай ур чадвар тул энэхүү хөтөлбөрт төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй медиа сонирхогч залуусыг хамруулах юм.

Монгол улсын нийт иргэдийн Хэвлэл мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглагдаг иргэдийн 69%-ийг 15-24 насны залуучууд эзэлдэг гэсэн судалгааг ЦХХХЯ-наас гаргажээ. ХММСБ-ын үндэсний сүлжээний гишүүд Уг судалгааны үр дүн дээр анализ хийж ХММСБ-ыг их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа бөгөөд оюутан залуусын дунд энэ чиглэлээр цогц, шат дараалал бүхий, тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг онцлон энэ жилийн сэдвийн хүрээнд оюутан залуучуудын дунд “Үндэсний ХММСБ залуучуудын хакатон” зохион байгуулахаар зорьсон юм. Хөтөлбөрийн зорилго нь залууст мэдээлэлтэй зөв харилцах, худал мэдээллийг нягталж танин мэдэх чадварыг олгож, төрөл бүрийн арга хэлбэрээр контент бүтээх сургалтыг зохион байгуулж, Монголын хэвлэл мэдээллийн салбарыг таниулахаас гадна Хакатоноос шалгарсан төслөөр дамжуулан иргэдийн ХММСБ дээшлүүлэх явдал юм.

Үйл ажиллагаа

Үндэсний ХММСБ-ын долоо хоног залуучуудын хакатон нь оролцсон оролцогч нарт мэргэжпийн багш зааварлагч нараар дамжуулан ХММСБ-ын хүрээнд тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулж, багаар ажиллуулах, хичээл бататгах дасгал зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсний дараагаа багууд тус бүр өөрсдийн төслийн санааг боловсруулж шүүгчдэд танилцуулна. Дараагийн өдөр өөрсдийн багын менторуудтай зөвлөлдөж төслийн төлөвлөгөө боловсруулан ажиллана. Хакатоны сүүлийн өдөр багууд төслөө танилцуулж ялагчдыг тодруулна. Хакатоноос шалгарсан төслийг дараагийн гурван сарын хугацаанд хэрэгжүүлж үр дүнгийн тайлан тавих болно.

Хүрэх үр дүн

Оюутан залуучуудын дунд “Үндэсний ХММСБ-ын долоо хоног – Залуучуудын хакатон” зохион байгуулснаар:

  • Оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх;
  • Тэдгээрийн санал санаачилга, бүтээлч үйл ажиллагаагаар; дамжуулан их дээд сургуулиудын дунд ХММСБ олгох зорилго бүхий клуб бий болгох суурийг тавих;
  • Хакатоноос шалгарсан багуудын төслөөр дамжуулан иргэдийн ХММСБ-ыг нэмэгдүүлэх;
  • Хакатоноос шалгарсан багуудын төслөөр дамжуулан хөдөө орон нутаг, алслагдмал газарт оршин суугч иргэдийн ХММСБ-ыг нэмэгдүүлэх;
  • Төслийн багууд дараа жил олон улсын ХММСБ хакатонд оролцоход бэлтгэл хангаж туршлага хуримтлуулах;

Хэрэгжих төслийн шалгуур үзүүлэлтүүд

  • Хөдөө орон нутаг алслагдмал газарт оршин суугч иргэдийн ХММСБ-ыг дээшлүүлэх төсөл;
  • Их дээд сургуулийн оюутан залуусын дунд ХММСБ-ыг тогтмол олгох үйл ажиллагаа бүхий төсөл;
  • Бага насны хүүхдүүдийн цахим орчин дахь аюулгүй байдлын хамгаалах урьдчилан сэргийлэх, үүнд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх төсөл;
  • Шалгарсан багууд өөрсдийн төслийг 2022 оны 11-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 3-р сарын 1-ний өдрийн хугацаанд хэрэгжүүлж тайлангаа ЮНЕСКО-ийн

Монголын Үндэсний комисст ирүүлсэн байх;

Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Хакатон: 2022.10.28 - Сургалт орох

2022.10.29 - Төслөө боловсруулах

2022.10.30 - Төслөө танилцуулах

Оролцогч нарын шалгуур үзүүлэлт

  • Нэг баг 4 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүртгүүлэх боломжтой бөгөөд ганцаараа бүртгүүлсэн тохиолдолд тэмцээний бусад бие даан бүртгүүлсэн оролцогч нартай рандом маягаар баг бүрдүүлэн оролцох боломжтой;
  • Багт буй гишүүд хүйсийн тэгш оролцоог хангасан байх;
  • Нийт оролцогчид 18-35 насны залуус, их дээд сургууль, залуучуудын байгууллагын төлөөлөл байх; /Хөдөө орон нутгаас оролцох бол давуу тал үүснэ/
  • 2022 оны 10 дугаар сарын 28-30 өдрүүдэд хөтөлбөрийн үйл ажиллагаанд бүрэн хамрагдах боломжтой байх;
  • Хөтөлбөр эхлэхээс өмнө 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах Хэвлэл мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын 4 дэх удаагийн форумд оролцож ХММСБ-ын ерөнхий мэдээлэл авсан байх;

Төсөл хэрэгжүүлэх санхүүжилт

-1 дүгээр байр 1000 ам. доллар VR, AR технологийн мэдлэг олгох сургалтын эрх

-2 дугаар байр 500 ам. доллар

-3 дугаар байр 300 ам. доллар

Хэрэв та дээрх хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл 2022 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн дотор доорх линкээр орон бүртгэлээ хийнэ үү.

https://l.facebook.com/l.phpu=https%3A%2F%2Fforms.ale%2FrevUXPVv2hfaCmPi9

%3Ffbclid%3DlwAR1zJVR1ZnDWvBROhrBaOCHHlopEnQfh4kZWMR7ICVxCv3LmfCqNS22ahY&h=AT0WLBvtUr3cnUa-WKQDpP zdbnJbi9lplD15wl6zU6wpWJJaEBEE2WNvCUQCci9u5Z3S9qcnUFbnUz9QILXs8auLfvoSslOe3YWRp3BeUY2L6BXs54ad4qKP-fz90t5vXA

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Facebook хаяг: Mongolian National Commission for UNESCO I Facebook

Утас: 11-350002, 11-310663

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X