HACKUM Клуб
Клубийн нэр: МУИС, ХШУИС, МКУТ-н харьяа мэдээллийн технологийн“HACKUM STUDENTS” Клуб Клубийн тухай: МУИС, ХШУИС, МКУТ-н харьяа Мэдээллийн технологийн “HACKUM” клуб нь 2017 оны 9-р сард албан ёсоор байгуулагдсан ба мэдээлэл технологийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг оюутан залуусын нэгдэл юм. HACKUM STUDENTS клуб нь нийт гишүүдээ багд хуваан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 281 идэвхтэн гишүүнтэй, 25 core гишүүнтэй ба…
“Өөрчлөлт” клуб
Монгол улсын их сургуулийн харъяа илтгэх урлаг, мэтгэлцээний “Өөрчлөлт” клуб нь 2009 онд “Change” нэртэйгээр МУИС-ийн 7-н салбар сургуулийн 7-н оюутан нэгдэн үүсгэн байгуулсан ба одоог хүртэл идэвхитэй үйл ажиллагаага явуулж буй сайн дурын клуб юм. Клубын зорилго: Нийт гишүүдийнхээ хувийн ур чадваруудыг хөгжүүлэх замаар нийгэмд нөлөөлөл, манлайллыг бий болгох, Илтгэл мэтгэлцээнээр дамжуулан хувь хүн өөрийгөө бусдад илэрхийлэх, салбар болгоны…
“Best” клуб
Монгол Улсын Их Сургуулийн харьяа "BEST" клуб нь 1998 онд Их, дээд сургуулиудын оюутан залууст Парламентын мэтгэлцээнийгсурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдсан. Өдгөө 24 дэх жилдээ илтгэх урлаг, парламентын мэтгэлцээн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бидний үнэт зүйлс: Бусдыг хүндэтгэх Үнэнийг баримтлах Суралцах Бидний онцлог хөгжихийг хүссэн хүн бүрт нээлттэй буюу ямар нэг харьяалал харгалзахгүйгээр хүссэн…
“Монголын соёлын байгууллага” клуб
“Монголын Соёлын Байгууллага” (MCO) тухай Монголын Соёлын байгууллага буюу Mongolian Cultural Organization[1] нь 2012 оны 10-р сарын 28-нд Америкийн Нэгдсэн улсын топ сургуулиудын нэг болох Мичиганы их сургуульд сурч буй Монгол оюутнуудын үүсгэн байгуулсан сайн дурын оюутны байгууллага юм. Тус оюутны байгууллага нь гадаадад буй Монголчуудыг нэгтгэх, гадаад хүмүүст эх орныхоо соёл, зан заншлийн талаар танин мэдүүлэхтэй холбогдсон олон төрлийн…
“Лука” клуб
Клубын танилцуулга: Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “Лука” клуб нь 2018 оны 3 сарын 14 нд үүсгэн байгуулагдсан. “Лука” клуб нь сайн дурын үндсэн дээр нэгдэж үйл ажиллагаа явуулдаг ба оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, нийгмийн идэвхид сургаж, өөрийгөө хөгжүүлэхэд туслахад оршино. Үйл ажиллагааны чиглэл: Манай клуб нь Орос хэл болон Хүмүүнлэгийн гэсэн хоёр чиглэлтэй. Орос хэл Оюутан залуусын хэлний мэдлэгийг…
“Билим” клуб
Клубийн танилцуулга: МУИС-ийн дэргэдэх “Билим” клуб нь 2014 оны 9 сарын 22-нд үүсгэн байгуулагдсан. Дотоодын дүрэм журамтай үүний дагуу жилд эсвэл хоёр жилд тэргүүн болон дэд тэргүүнээ шинэчлэн үйл ажиллагаа явуулж ирж байгаа юм. “Билим” клуб нь МУИС-ийн Казах оюутнуудын сайн дурын оюутан залуучуудын нэгдэл бөгөөд бие биендээ эерэг нөлөөллийг түгээж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хамт олон юм. Оюутан залуучууд болон…
“Залуу Социологич” клуб
МУИС-ийн ШУС НУС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн дэргэдэх “Залуу Социологич” клуб нь 2017 оны 11 сард Социологийн хөтөлбөрөөр суралцдаг оюутан залуусын санаачлагаар үүсгэн байгуулагдаад өдгөө 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Клубийн эрхэм зорилго: Гажуудлаас бодит байдал руу Клубийн алсын хараа : Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг судлан шинжилж, социаль үндэс сууриар олон талаас нь харж, хамгийн боломжит шийдлийг санал болгох чадвартай судлаачдыг бий болгох. Үндсэн үйл ажиллагааны чиглэл: Судалгаа шинжилгээ…
БСОН Клуб
КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА: Монгол улсын их сургуулийн “Бизнесийн сургуулийн оюутны нэгдэл” клуб /БСОНК/ нь 2015 оны 11-р сарын 11-ны өдөр бизнесийн сургуулийн оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бизнесийн сургуулийн шинээр элсэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын суралцах үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор байгуулагдаж одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа МУИС-ийн шилдэг клуб юм. 180 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа…
“Залуучуудын улаан загалмай” клуб
МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын Улаан Загалмай” клуб нь анх 2018 оны 10 сард байгуулагдаж өдгөө 130 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Манай клуб нь Эрүүл мэнд анхны тусламж хөтөлбөр, Гамшгийн менежментийн хөтөлбөр, Нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөр, Хүүхэд залуучуудын хөтөлбөр гэсэн нийт 4 хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулдаг бөгөөд өдгөө тус хөтөлбөрүүдийн дагуу 100 гаруй үйл ажиллагааг амжилттай зохион…
“NUM Seven7up” клуб
Клубийн танилцуулга: МУИС-ийн дэргэдэх Seven7up клуб нь 2018 оны 9сарын 25 нд үүсгэн байгуулагдсан ба отгон клубүүдийн нэг. NUM Seven7up клуб нь сайн дурын оюутан залуучуудын нэгдэл бөгөөд бие биендээ эерэг нөлөөллийг түгээж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хамт олон юм. Оюутан залуучууд болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн олон төрлийн төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлдэг. Үйл ажиллагааны…