“Best” клуб
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн харьяа "BEST" клуб нь 1998 онд Их, дээд сургуулиудын оюутан залууст Парламентын мэтгэлцээнийгсурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдсан. Өдгөө 24 дэх жилдээ илтгэх урлаг, парламентын мэтгэлцээн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бидний үнэт зүйлс:
- Бусдыг хүндэтгэх
- Үнэнийг баримтлах
- Суралцах
Бидний онцлог хөгжихийг хүссэн хүн бүрт нээлттэй буюу ямар нэг харьяалал харгалзахгүйгээр хүссэн их дээд сургуулийн оюутан залуус манай клубт элсэж болдог бөгөөд клубт тус тусын салбар мэргэжлээр суралцаж буй олон оюутан залуус байдаг тул ердийн мэдлэг төдийгүй мэргэжлийн мэдлэгийг ч клубын гишүүд хоорондоо солилцож, олон талын мэдлэгийг цуглуулж байдаг. Элсэлтийн хувьд намар болон хавар буюу нэг хичээлийн жилд хоёр удаа элсэлтээ авдаг. Одоогийн байдлаар нийт 100 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубын үйл ажиллагаа:- Долоо хоног бүрийн мягмар, баасан гарагуудад клуб ордог.
- Жилд 2 удаа буюу НАМАР болон ХАВАР элсэлтээ авдаг.
- Илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний тэмцээн бүрд оролцдог
- Жилд 2-3н Клубийн нэрэмжит тэмцээн зохион байгуулдаг
- Хүндэт төгсөгчдийн зөвлөгөө, сургалтуудыг гишүүддээ хүргэдэг.
Мөн илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний олон уралдаан тэмцээнд Best клуб амжилттай оролцдог бөгөөд 2016-2019 оны хооронд зохион байгуулагдсан 10 нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс:
- Тэргүүн байр 8
- Дэд байр 7
- Гутгаар байр 4
- Тусгай байр 3 эзэлсэн амжилт үзүүлжээ.
Best клуб нь гагцхүү илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний чиглэлээр бус сайн үйлсийн аян, нөлөөллийн ажил, хувь хүний хөгжлийн сургалт гэх мэт олон ажил зохион байгуулж Ахиллис Монгол ОУТБ-н жил бүрийн бүх нийтийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон, Демокрайзи залуусын хөдөлгөөн, ЛГБТ төв, Амнести Интернэшнл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажилладаг.
Оносон үг дарсан тамганаас хүчтэй.

Холбоо барих
И:Мэйл: muisbestclub@gmail.com
Фейсбүүк хаяг: Илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний BEST клуб
Утас: 96263436, 90550322