БСОН Клуб
Огноо:КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА:
Монгол улсын их сургуулийн “Бизнесийн сургуулийн оюутны нэгдэл” клуб /БСОНК/ нь 2015 оны 11-р сарын 11-ны өдөр бизнесийн сургуулийн оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бизнесийн сургуулийн шинээр элсэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын суралцах үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор байгуулагдаж одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа МУИС-ийн шилдэг клуб юм. 180 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба жил бүрийн намрын улиралд шинэ гишүүний элсэлтээ авдаг.
Бидний алсын харааМУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан залуучуудыг хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн сэтгэл ханамж, үр дүнг эрхэмлэн нэгдлээс хөгжилд хүрэхэд БСОН клубийн алсын хараа оршино.
БСОН Клуб гэж юу вэ?
Оюутны нийгмийн идэвхийг дэмжигч -Оюутны авьяас чадварыг хөгжүүлэгч -Оюутны хөгжлийн талаарх төслийг хэрэгжүүлэгч -Оюутан оюутнаа дэмжих бүх чиглэлийн сургалт зохион байгуулагч -Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулагч цоглог, эрч хүчтэй залуусын НЭГДЭЛ юм.
БСОН Клубд нэгдсэнээр:
-Авьяас чадвараа хөгжүүлж, нийгмийн идэвхи сайжруулах -Олон, олон шинэ танилтай болж, ажлын дадлага туршлага суух -Ажил олгогчдын анхдагч шаардлага болох багаар ажиллах чадвараа хөгжүүлэх -Сонирхлынхоо хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээ санаачлах, зохион байгуулах -Асуудал дэвшүүлж, түүнийгээ өргөн хэмжээнд хэлэлцүүлж, гарцыг тодорхойлох чадвар -Харилцааны соёл төлөвшиж, биеэ зөв авч явж сурах гэсэн давуу талуудыг та эзэмших болно
Бүтэц бүрэлдэхүүн:
БСОН Клуб нь 2021 онд маркетингийн хэлтэсийн 48, зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтсийн 75, сургалт судалгааны хэлтсийн 33, удирдах зөвлөлийн 17 гишүүний бүтэц бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөл нь тэргүүн Х.Оюунжунай, менежер Л.Бат-Оргил болон админ оюутнууд, бусад удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдэж байна.
Үйл ажиллагаа:
Анхлан байгуулагдсанаасаа хойш 5 жилийн хугацаанд клубийн гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг сорьсон тэмцээн уралдаанууд болон тэднийг хөгжүүлэх сургалтуудыг тасралтгүй зохион байгуулахын зэрэгцээ Бизнесийн сургуулийн элсэгчдэд зориулсан танилцах зугаалга, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Монгол Улсын Их Дээд Сургуулиудын хүрээнд “Хар толь” илтгэлийн тэмцээн, Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын дунд “Эйнштейн VS Ньютон” танин мэдэхүйн тэмцээн, “Амин дусал” цус хандивлах өдөрлөг зэрэг хувь хүний хөгжил цаашлаад нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар байна. Эдгээр үйл ажиллагаа бүрийнхээ хүрээг жилээс жилд өргөжүүлэн тэлж, эдүгээ зохион байгуулсан арга хэмжээ бүрд 200 гаруй оюутан оролцдог болсон билээ.
Холбогдох утасны дугаар: О. Номун 99121137
Холбогдох цахим хаяг: