“Залуу Социологич” клуб
Огноо:МУИС-ийн ШУС НУС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн дэргэдэх “Залуу Социологич” клуб нь 2017 оны 11 сард Социологийн хөтөлбөрөөр суралцдаг оюутан залуусын санаачлагаар үүсгэн байгуулагдаад өдгөө 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Клубийн эрхэм зорилго: Гажуудлаас бодит байдал руу
Клубийн алсын хараа : Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг судлан шинжилж, социаль үндэс сууриар олон талаас нь харж, хамгийн боломжит шийдлийг санал болгох чадвартай судлаачдыг бий болгох.
Үндсэн үйл ажиллагааны чиглэл:
- Судалгаа шинжилгээ
Нийгэмд тулгамдсан асуудлыг онол, практикийн уулзвар дээр тоон болон чанарын аргыг хослуулан судлан шинжилж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг семестр тутам сайн дураараа болон захиалгаар хийж гүйцэтгэж байна.
- Мэргэжлийн хэлэлцүүлэг
Үйл ажиллагаа бүртээ олон талын үзэл хандлагыг тусгасан, судалгаанд суурилсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
- Социологийн шинжлэх ухааныг олон нийтэд таниулах
Олон нийтэд хараахан танил болоогүй залуу шинжлэх ухааныхаа өндөр ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Холбоо барих: 89041916
Цахим шуудан: sociologistclub@gmail.com
Facebook Page: https://www.facebook.com/YoungSociologistClub/?ref=your_pages