“Өөрчлөлт” клуб
Огноо:Монгол улсын их сургуулийн харъяа илтгэх урлаг, мэтгэлцээний “Өөрчлөлт” клуб нь 2009 онд “Change” нэртэйгээр МУИС-ийн 7-н салбар сургуулийн 7-н оюутан нэгдэн үүсгэн байгуулсан ба одоог хүртэл идэвхитэй үйл ажиллагаага явуулж буй сайн дурын клуб юм.
Клубын зорилго:
- Нийт гишүүдийнхээ хувийн ур чадваруудыг хөгжүүлэх замаар нийгэмд нөлөөлөл, манлайллыг бий болгох,
- Илтгэл мэтгэлцээнээр дамжуулан хувь хүн өөрийгөө бусдад илэрхийлэх, салбар болгоны мэдлэгтэй болох, өрсөлдөх гэх мэт чадваруудыг гишүүн болгоны оролцоотой бий болгох
Үйл ажиллагааны чиглэл:
- Илтгэх урлаг
- Парламентийн мэтгэлцээн
Давуу тал, онцлог:
- Ганц хүний манлайлал бус хүн бүрийн оролцоотойгоор хамтдаа сурч боловсрон хөгжих боломж
- Бусад клуб, албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран үйл ажиллагаа явуулах
- Чөлөөтэй, нээлттэй харилцаатай хамт олон
- Салбар болгоны өөр өөр сургуулийн гишүүдтэй
Бидэнтэй холбогдох:
Facebook page: Өөрчлөлт клуб
Instagram хаяг: The_change_team
