Клубүүдийн төлөөллүүдийг чадавхжуулах сургалт, Шилдэг клуб шалгаруулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
МУИС-ийн клубүүдийн төлөөлөл оюутнуудад зориулан тэдний хэрэгцээ, хүлээлтэд тулгуурлан ажлын чиг баримжаа олгох болон ахлагч нарын ерөнхий чадамжийг хөгжүүлэх зорилгын хүрээнд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Хаана: Хичээлийн төв байр дугуй заал Хэзээ: 2022.12.12 Сэдэв: Зөрчлийг шийдвэрлэх арга Илтгэгч: МУИС-ийн ШУС-НУС-ССТ багш Х.Сайнсанаа Нийт 30 гаруй клубийн 103 оюутан оролцож сургалтад оюутнууд идэвхтэй оролцож дасгал ажил мөн хоорондоо ярилцаж маш сонирхолтойгоор…
МУИС-ИЙН “КЛУБҮҮДИЙН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ 2022” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.
МУИС-ийн 80 жилийн ойгоо угтан оюутны клубүүдийн танилцуулга өдөрлөг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Номын сангийн II, III давхарт амжилттай болж өнгөрлөө. МУИС-ийн оюутны байгууллага, клубуудын үйл ажиллагааг нийт оюутнуудад сурталчлах, гишүүнчлэлд бүртгэх тэдний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх мөн өдөрлөгөөр оюутны байгууллага клубүүд төсөл хөтөлбөр болоод хийсэн ажлынхаа тайланг нийт оюутан залуустаа танилцуулах зорилготой. МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн…
МУИС-ийн оюутны Клубүүдийн танилцах өдөрлөг 2022 болно.
“НОГООН ИНЖЕНЕРЧЛЭЛ” клуб
"Ногоон инженерчлэл” клуб нь 2020 оны намар Монгол Улсын Их сургуулийн харьяа ХШУИС- ХБООИ тэнхимийн Хүрээлэн буй орчны инженер мэргэжлийн багш, оюутнуудын санаачилагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр суралцаж буй нийт оюутнуудад нээлттэй клуб юм. Манай клубийн зорилго нь хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой судалгаа шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, нийгэм олон нийтэд байгаль орчноо…
“ТИТЭМ ТҮҮХ” КЛУБ
“ТИТЭМ ТҮҮХ” клуб нь 2021 оны намар МУИС-ийн ШУСУ-ХУС-ийн түүхийн танхимын санаачлагаар байгуулагдаж байсан клуб бөгөөд МУИС-ын бүх салбарын одюутануудад нээлттэй клуб юм. Зорилго, зорилт Клубын зорилго нь гишүүн оюутанууд долоо хоног бүрийн уулзалтаар түүхийн талаар ярилцан судалж, түүхтэй холбоотой хөгжөөнт тоглоом, улаанбаатарт байдаг эд өлгийн баримттай танилцаж, хотын төвд байрлах музейгээр аялах гэх мэт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх…
ДИПЛОМАТ КЛУБ
Дипломат Клуб нь МУИС-ийн ОУХНУС-ийн Ууган клуб бөгөөд анх “Diplomacy Beyond 2000” нэртэйгээр оюутнуудын санаачлагаар байгуулагдаж байсан ба өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүйгээр амжилттай явуулж байна. Алсын хараа: Манай клуб нь ирээдүйн чадварлаг дипломатыг бэлтгэх зорилготой ба тэдэнд мэдлэг, чадвар болон мэргэжлийн дадлага, туршлага олгон, мэргэжлээ илүү танин мэдэж, дур сонирхолтой болоход чиглэгдсэн байдаг. Дан ганц академик чадварыг эрхэмлэх бус…
NUM-UNCAGE КЛУБ
КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА: Монгол Улсын Их Сургууль болон UNCAGE Mongolia -ийн дэргэдэх NUM - UNCAGE клуб нь 2020 оны 10-р сарын 12-ний өдөр байгуулагдсан бөгөөд хувь хүний хөгжил, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй клуб юм. Тус клуб нь зөвхөн сайн үйлсийг түгээн дэлгэрүүлдэг төдийгүй Монгол Улсын Их Сургуулийн нийт оюутан залуусыг сайн үйлсийн аянуудад уриалан, зохион байгуулдаг. NUM-UNCAGE клубт…
“SIC” КЛУБ
Уриа үг: “Бид тэргүүлнэ, бусдыг нь уриална” “Student Implementation and Collab” буюу SIC (эс ая си) клуб нь 2021 оны 01 сарын 18-нд байгуулагдаж, 2021 оны 02 сарын 08-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий клуб болсон билээ. Бид идэвх оролцоотойгоор өөрсдийн нийгмийг бүтээх хүсэл сонирхлоороо нэгдсэн оюутан залуус юм. Зорилго, зорилт Клубын эрхэм зорилго нь сайн үйлсээр…
НОМТОЙ НАЙЗАЛЪЯ КЛУБ
Манай номын клуб нь 2018 онд Монгол улсын их сургуулийн номын сангийн дэргэд байгуулагдсан бөгөөд МУИС-ийн цорын ганц номын клуб юм. Бидний гол зорилго бол долоо хоног бүр номын хэлэлцүүлэг өрнүүлэн МУИС-ийн оюутан залуусийн дунд ном унших соёлийг түгээн дэлгэрүүлэхэд оршино. Клубийн зорилго, үйл ажиллагааны чиглэл Бидний уриа: “Ухаан далай номноос эхтэй” Хамрах хүрээ: МУИС-ийн оюутнууд Зорилго: Оюутнуудын чөлөөт цагаа…
МУИС-ийн оюутны шилдэг клуб шалгаруулах, клубийн удирдлага, гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутны байгууллага болох клубүүдийг идэвхжүүлэх, чадавхжуулах сургалт, Шилдэг клуб шалгаруулалтыг цахимаар зохион байгууллаа. Тус чадавхжуулах сургалт нь дараах чиглэлээр зохион байгуулагдсан болно. МУИС-ийн менежментийн тэнхимийн багш Дэд.Проф Г.Уянга Сэдэв: Бүлгийн харилцаа ОТХ нь клубүүдээс ирсэн тайланг үндэслэн 2021 оны шилдгийн шилдэг клубүүдийг сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад клубүүдийг үйл ажиллагааны тогтвортой хөгжиж буй байдал, оюутнуудын оролцоо, үр…