Клубүүдийн төлөөллүүдийг чадавхжуулах сургалт, Шилдэг клуб шалгаруулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Огноо:МУИС-ийн клубүүдийн төлөөлөл оюутнуудад зориулан тэдний хэрэгцээ, хүлээлтэд тулгуурлан ажлын чиг баримжаа олгох болон ахлагч нарын ерөнхий чадамжийг хөгжүүлэх зорилгын хүрээнд сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Хаана: Хичээлийн төв байр дугуй заал
Хэзээ: 2022.12.12
Сэдэв: Зөрчлийг шийдвэрлэх арга
Илтгэгч: МУИС-ийн ШУС-НУС-ССТ багш Х.Сайнсанаа
Нийт 30 гаруй клубийн 103 оюутан оролцож сургалтад оюутнууд идэвхтэй оролцож дасгал ажил мөн хоорондоо ярилцаж маш сонирхолтойгоор явагдлаа.




МУИС-ийн ОТХ нь клубүүдээс ирсэн тайланг үндэслэн 2022 оны шилдгийн шилдэг клубүүдийг сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад клубүүдийг үйл ажиллагааны тогтвортой хөгжиж буй байдал, оюутнуудын оролцоо, үр дүн, тайлан зэргийг харгалзан дүгнэж шилдгийн шилдэг 4-н клубийг шалгаруулсан юм.
- 1-р байр “HACKUM”
- 2-р байр “ХОС УЯНГА”
- 3-р байр “NUM VOLUNTEER”
- 4-р байр "TALENTED STUDENTS"




Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС