“Өглөөний марафон 2 ” челленжийг амжилттай зохион байгууллаа.
Огноо:МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс болон NUM VOLUNTEER клуб хамтран “Өглөөний марафон” челленжийг амжилттай зохион байгууллаа. Уг челленжид МУИС-ийн бакалаврын түвшний 129 оюутан бүртгүүлсэн бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баг бүр 3 гишүүнтэй 43 багийн бүрэлдэхүүнтэй эхэлснээр 21 хоногийн турш 3 үе шаттайгаар хасагдах журмаар зохион байгуулагдлаа.
1 дүгээр долоо хоног:
Багуудад өдөр бүр гүйцэтгэх даалгаврын зааварчилгааг өгч тэмцээний ач холбогдлыг ойлгуулах, багуудыг идэвхтэй байхад анхаарал хандуулан ажиллаж урмын үгтэй постер, шүлэг ( Шинэ өдрийн тунхаг) оруулж байв. Тэмцээний даалгаврын оноо дүгнэх журамд гарсан оролцогчдын санал гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэн ажилласан. Тухайлбал идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх даалгаварт энгийн алхалтыг оруулж тооцохдоо даалгавраас авах боломжит онооны хагасаар тооцохоор болгосон. Энэхүү шийдвэр нь биеийн байдлын улмаас идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй оролцогчдод уралдаанаа үргэлжлүүлэхэд дэмжлэг болсон.
Оролцогчид даалгаврын гүйцэтгэлээ тухайн өдрийн бүртгэл хариуцсан зохион байгуулагчийн “Өглөөний марафон 2” хаалттай фэйсбүүк грүппд оруулсан постны сэтгэгдэл хэсэгт оруулж байсан бөгөөд сэтгэгдэл үлдээх хэсгийг тодорхой хугацааны дараа хааснаар оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг хянах боломжтой байсан.
Тус хоногт өдөр бүр дараах 5 даалгаврыг гүйцэтгэж байсан.Үүнд:
- 06:00 цагаас өмнө босох
- 06:30-с өмнө өдрийн төлөвлөгөгөө гаргах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Төлөвлөгөөний биелэлтээ шалгуулах
- Тухайн өдөр сайхан сэтгэгдэл төрүүлсэн 3 зүйлээ хуваалцах /нийт 9оноо/
Мөн тус тэмцээний долоо хоногт нэг удаа гүйцэтгэх онцгой даалгаварт “Ирээдүйн өөртөө зориулж захидал бичих” даалгавар байсан бөгөөд захидлыг “Num Volunteer” клубийн mail хаягаар хүлээн авч зохион байгуулагчдын зүгээс тодорхой хугацааны дараа ил захидал болгон хүргэж өгөхөөр болов.
Нээлтийн үйл ажиллагаа:
04.17-ны ням гарагт тэмцээний нээлтийн үйл ажиллагааг МУИС-ийн номын сангийн 303 тоотод зохион байгуулсан. Нээлтэнд уралдааны оролцогчид, зохион байгуулагчид, “NUM VOLUNTEER” клубийн тэргүүн Н. Долгорсүрэн болон урилгаар “SNITCH” клубийн тэргүүн асан Г. Оюунтунгалаг нар оролцов. Зочин илтгэгч Г. Оюунтунгалаг оролцогчдод илтгэх урлагийн сургалт оров. Үйл ажиллагааны төгсгөлд тэмцээний 2-р долоо хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, өнгөрсөн долоо хоногоо дүгнэн ярилцаснаас гадна 2 дугаар долоо хоногт шалгарсан багуудыг танилцуулан амжилт хүсч, харин хасагдаж байгаа багууддаа өөрсдийн хийсэн номын хавчуурга, урмын үгтэй чихэр өгч үдэв. Эхний шатанд 22 баг шалгарч, нэмэлтээр эхний долоо хоногийн даалгаварт багаараа хасагдсан ч хувийн дүнгээр хамгийн өндөр оноо авсан эхний 3 оролцогчийг нэг баг болгож нийт 23 баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэв. Тэмцээнээ үргэлжлүүлэх 23 багийн 69 оролцогчдод клубын тэргүүн Н. Долгорсүрэн амжилт хүсч захиа хүргүүлэв.
2дугаар долоо хоног: Тус хоногт өдөр бүр дараах 5 даалгаврыг гүйцэтгэж байсан.Үүнд:
- 06:00 цагаас өмнө босох
- 06:30-с өмнө өдрийн төлөвлөгөө гаргах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Төлөвлөгөөний биелэлтээ шалгуулах
- Шинэ сонирхолтой мэдээлэл хуваалцах /нийт 10оноо/
Багуудын даалгавар гүйцэтгэх байдал, чанар харьцангуй сайжирч ирсэн нь ажиглагдаж байв. Тус долоо хоногт нэг удаа багаар гүйцэтгэх онцгой даалгаварт цахим илтгэл тавих байсан бөгөөд оролцогчдын цахим илтгэлийг Num Volunteer фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтлэв. Цахим илтгэлд 9 баг оролцож нэг багийн хувьд авч үзэхэд 1000 хүртэлх лайк, 6000 хүртэлх үзэлттэй байсан нь илтгэлийн агуулга болоод илтгэлээс авах үнэ цэнэ их байсныг харуулж чадсан.
Хоёрдугаар долоо хоногт оролцогчид даалгавраа гүйцэтгэхэд хүндрэлгүй болж, дадал тогтож эхэлж байгаагаа хэлж байсан ба тэмцээний дараа ч энэ байдлаа үргэлжлүүлнэ гэсэн урам зоригтой байсан юм. 2 дугаар долоо хоногийн ням гарагт тэмцээнийг цааш үргэлжлүүлэх багуудыг зарлаж 10 баг тэмцээний 3-р шатанд шалгарч үлдэв. Тэмцээнийг орхисон багууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд өөрсдийн шинэ амьдралын хэв маягт сэтгэл өндөр байснаа илэрхийлсэн.
3 дугаар долоо хоног: Оролцогчдод урам өгөх зорилгоор зочин оролцогчид болох “Num Volunteer” клубийн тэргүүн Н.Долгорсүрэн, МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, МУИС-ийн биеийн тамирын багш Ж.Бандихүү нар оролцогчидтой хамт тэмцээний нэг өдрийн даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэв. Энэ нь уралдаанд оролцогчдод ихээхэн таалагдсан бөгөөд оролцогчдын уур амьсгалыг илүү таатай болгож байсан. Зочин оролцогчид сэтгэгдэлдээ даалгавар амархан санагдсан боловч хийж гүйцэтгэхэд их хариуцлага шаардсан, басхүү сонирхолтой байсныг хэлэв.
Тус хоногт өдөр бүр дараах 5 даалгаврыг гүйцэтгэж байсан.Үүнд:
- 06:00 цагаас өмнө босох
- 06:30-с өмнө өдрийн төлөвлөгөө гаргах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Төлөвлөгөөний биелэлтээ шалгуулах
- Өдрийн тэмдэглэл бичих /нийт 10оноо/
Гуравдугаар 7 хоногийн багаар нэг удаа гүйцэтгэх онцгой даалгаварт 2 баг хамтарч сайн дурын ажил хийх байсан бөгөөд багууд энэхүү ажлыг маш санаачлагатай, сэтгэлээсээ хийж гүйцэтгэсэн байсан нь бахархууштай байв. 2 баг буюу 6 оролцогчид хамтран хийсэн сайн дурын ажлын хүрээнд асрамжийн газрын хүүхдүүдтэй цагийг өнгөрөөх, тэдэнд бэлэг өгөх, Сэлбэ голын эрэг дагуух хогийг түүж цэвэрлэх, сургуулийн ойр орчмын бүсэд эерэг уур амьсгал авчирч хүмүүст урмын үгтэй чихэр өгөх зэрэг олон төрлийн өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаануудыг хийсэн байв.
3-р долоо хоног эхлэх үед эцсийн шалгаруулалтын журмыг танилцуулсан бөгөөд 3-р шатанд тэнцсэн багуудын өрсөлдөөнийг нэг цэгээс эхлүүлж, уралдааны сүүлийн долоо хоногийг илүү өрсөлдөөнтэй болгохын тулд эцсийн шалгаруулалтыг зөвхөн 3-р долоо хоногийн оноогоор дүгнэх талаар заалт энэхүү журамд багтсан байв. 3-р шатанд тэнцсэн оролцогчдод Num Volunteer клубийн инстаграм хаягаар дамжуулан хаалтын үйл ажиллагаанд оролцох урилга илгээсэн.
Хаалтын үйл ажиллагаа: Тэмцээний хаалтын үйл ажиллагааг 2022 оны 05.01-ний Ням гарагт МУИС-ийн номын сангийн 202 тоотод зохион байгуулав. Хаалтын үйл ажиллагаанд шилдэг 8 баг илтгэлээ танилцуулсан бөгөөд 2 баг тодорхойгүй шалтгааны улмаас ирэх боломжгүйгээ илэрхийлж тэмцэээнээс гарсан. Илтгэлийн шүүгчдийн бүрэлдэхүүнд МУИС-Оюутан төгсөгчийн хэлтсийг төлөөлөн ОТХ-ийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг, “Num Volunteer” клубийг төлөөлөн клубийн тэргүүн Н.Долгорсүрэн, хөндлөнгийн шүүгчээр “SNITCH” клубын үүсгэн байгуулагч Г. Оюунтунгалаг нар ажиллав. Шилдэг 10 багууд өдөр тутам гүйцэтгэх даалгавруудаа маш сайн гүйцэтгэж байсан ба тэмцээний сүүлийн өдөр болох илтгэх урлагийн тэмцээнийг эс тооцож гаргасан гуравдугаар долоо хоногийн эцсийн байдлаар дүн оноонууд хоорондоо их зөрөөгүй байсан нь ажиглагдсан. Тийм учраас илтгэх урлагийн тэмцээн нь тэмцээнийг шийдвэрлэх гол хүчин зүйл болж өгсөн
Илтгэлийн оноо болон 21 хоногийн даалгаврын дүнг нэгтгэх зуур оролцогчдод тэмцээний талаар дотно яриа өрнүүлэх, хоорондоо илүү сайн танилцах боломжийг бүрдүүлж кофе, бусад уух зүйлс болон сэндвич, бялуугаар үйлчлэв
Тэмцээний эцсийн нийлбэр дүнгээр:
- 1р байранд 35 дугаар баг
- 2р байранд 45 дугаар баг
- 3р байранд 9 дүгээр баг тус тус шалгарсан
Мөн 21 хоногийн хугацаанд ганцаарчлан гүйцэтгэх даалгавраа 100% биелүүлснээс гадна өөрийн бүтээлч сэтгэлгээг даалгаврууддаа шингээж байсныг харгалзан хамгийн бүтээлч оролцогчоор 15р багийн гишүүн Б.Минжинсор тодорсон бол 9р багийн гишүүн Б.Бямбацэрэн сугалааны азтангаар шалгарч NumVolunteer club-ийн гишүүдийн өөрсдийн гараар урлан хийсэн хүзүүний зүүлтээр шагнууллаа. Мөн шилдэг 10 багийн 33 оролцогчдод батламж гардуулав.
МУИС-ИЙН ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС