“ХИЙМЭЛ ОЮУН УХААН – ЁС СУРТАХУУН” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна
Огноо:Санхүү Эдийн Засгийн Их Сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг буй “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг энэ жил 3 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн ёс зүйн өдрийн хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор СЭЗИС-аас санаачлан “Хиймэл оюун ухаан – Ёс суртахуун” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Технологийн дэвшилд ёс суртахууны ач холбогдлын талаар ойлголтыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухааны хөгжлийн эрин үед ёс зүйн асуудлыг хөндөх, оюутан, сурагчид, мэргэжилтнүүдийн шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
Хамрах хүрээ: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчид (10-12-р анги)
Оролцогчдын ангилал:
Ангилал 1: Их, дээд сургуулийн оюутнууд
Ангилал 2: ЕБС-ийн сурагчид (10-12-р анги)
Тавигдах шаардлага:
· Судалгаанд суурилсан өөрийн бүтээл байх (AI ашиглахгүй байх)
· Шинэ санаа, шүүмжлэлтэй хандлагыг тусгасан байх
· Үгийн тоо: 1000-1200
· Файлын хэлбэр: PDF (.pdf) өргөтгөлтэй байх
· Фонт: Times New Roman, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.15см
Шалгаруулалтын үйл явц:
Хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 11-р сарын 05
Шалгаруулалт хийж, уралдааны үр дүнг зарлах: 2025 оны 11-р сарын 10
Шагнал гардуулах: 2025 оны 11-р сарын 11
Шагналын сан (Ангилал тус бүрт):
· I байр: Өргөмжлөл + 1,000,000₮
· II байр: Өргөмжлөл + 800,000₮
· III байр: Өргөмжлөл + 600,000₮
· Тусгай байр: Өргөмжлөл + дурсгалын зүйл
Ивээн тэтгэгч: Хасбанк
Эсээ хүлээж авах: globalethicsday@ufe.edu.mn хаягаар овог нэр, утасны дугаараар нэрлэж ирүүлнэ үү.
Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, технологийн дэвшлийн эрин үед хиймэл оюун ухааныг ёс зүйтэй ашиглах, нийгэмдээ ёс суртахуунаараа манлайлах хүсэл эрмэлзэлтэй залуучууд та бүхнийг эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Зохион байгуулагч: БССА, СШУТ, СДСТ