Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“АААА-2022” хөтөлбөрийг оюутнуудад сурталчилан таниулах эсээ бичлэг, илтгэлийн уралдааны удирдамж

Огноо: 2021-11-12

НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ:

Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци ТББ нь анх 2011 оноос хойш эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг уламжлал болгон оюутан залуусын дунд зохион байгуулсаар ирсэн билээ. Энэхүү уралдааны зорилго нь Америкт Амралтаараа Ажиллаж Аялах хөтөлбөрийн давуу талыг оюутан залууст суртачилан таниулах мөн уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй олон оюутан залуусыг дэмжих, урамшуулах юм. Тус уралдааны шалгаруулалт нь үндсэн хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд өндөр шагналын сантайгаар ийнхүү 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ, ОРОЛЦОГЧОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • “АААА” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байх
  • Их дээд сургуулийн: Бакалавр 2-5 курс, магистрын 1-р курсын оюутан
  • 18-24 хүртэлх насны
  • Англи хэлний дунд болон дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Англи хэл дээр илтгэл тавих чадвартай
  • Эцэг, эх ойрын төрлийн хамаатан АНУ-д хууль бусаар оршин суудаггүй байх
  • Сурлагын дүн 2.8 -аас доошгүй байх
  • Суралцаж байх хугацаандаа жилийн чөлөө авч байгаагүй
  • “АААА” хөтөлбөрт хамрагдсан оролцогчид оролцох боломжгүй

ГУРАВ. ЭСЭЭНИЙ СЭДЭВ: What is your value when you will be in the USA?

ДӨРӨВ. ШАГНАЛЫН САН :

1-р байрны шагнал: хөтөлбөрийн төлбөр $1890-өөс 600$-ийн буюу $1290 т.н-тэй тэнцэх төгрөгийн  хөнгөлөлтийн батламж 2-р байрны шагнал: хөтөлбөрийн төлбөр $1890-өөс 400$-ийн буюу $1490 тэнцэх төгрөгийн  хөнгөлөлтийн батламж 3-р байрны шагнал: хөтөлбөрийн төлбөр $1890-өөс 300$-ийн буюу $1590  тэнцэх төгрөгийн  хөнгөлөлтийн батламж

4-10-р байрны шагнал: хөтөлбөрийн төлбөр $1890-өөс 200$-ийн буюу $1690 тэнцэх төгрөгийн  хөнгөлөлтийн батламж

10-30-р байрны шагнал: хөтөлбөрийн төлбөр $1890-өөс 100$-ийн буюу $1790 тэнцэх төгрөгийн  хөнгөлөлтийн батламж

ТАВ. УРАЛДААНЫ ҮЕ ШАТ, ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ:

1-р үе шат.

Хугацаа: 2021 оны 11-р сарын 20-ны өдрийн  00:00 цаг хүртэл эссэг бүртгэлийн линкээр хүлээн авна.

Эсээнд тавигдах шаардлага: Интернет болон бусад эх үүсвэрээс хуулбарлаагүй, англи хэл дээр, өөрийн сэтгэмжээр бичсэн, 300-350 үгтэй байх.

Эсээг дүгнэхдээ: Эсээг бичих явцад ашигласан  үгийн баялаг, өгүүлбэр зүй, бүтэц, зохион байгуулалт, гаргасан санааг харгалзаж үнэлнэ.

Эссэг нийт – 35 оноогоор үнэлнэ

  • 20 оноо эсээний тавигдах шаардлага, шүүгчдийн үнэлгээгээр
  • 5 оноо facebook-ээр авсан like-н тоо,
  • 5 оноо facebook-ээр авсан share хийсэн тоо,
  • 5 оноо facebook-ээр авсан comment (Aмерикт Амралтаараа Ажиллаж Аялацгаая фейсбүүк пэйж хуудсанд байршина)

2-р үе шат: Илтгэл, асуулт хариулт

Хаана: Cансарын тунель дээрх 33-р сургуулийн баруун урд байрлах “Шилдэг EБС”-ийн 2 давхарт

Хэзээ: 2021 оны 11-р сарын 27-нд, 10:00 цагт эхэлнэ

Илтгэлийн сэдэв: Нийт 5 сэдвээс сугална. Илтгэлийн сэдвийн нэрсийг 11 сарын 24-нд 2-р шатанд шалгарсан оюутнууд болон нийтэд зарлана.

Илтгэлтд тавигдах шаардлага: Англи хэл дээр, илтгэл – 3 минут, асуулт хариулт: 2-3 минут

Илтгэлийг дүгнэхдээ: Илтгэл тавих ярианы ур чадвар, асуултанд хариулж буй байдал, цаг барих  зохион байгуулалт, гаргасан санааг харгалзаж үнэлнэ.

Илтгэлийг нийт 65 оноогоор үнэлнэ.

ЗУРГАА. Бүртгэлд хамрагдах: богино эссэгээ, овог нэр, нас, харьяа сургууль, холбогдох утасны дугаарын хамт бүртгүүлэх линкээр бүртгүүлэн илгээн тэмцээнд оролцоно.

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага Тойруу 21, Тайм төв, 406 тоот,

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг-294, УБ-210646А,

Утас: 9919-3414, 9509-8020,

Цахим хуудас: http://www.aaaa.mn, http://www.edex.mn

Бүртгэлийн линк: https://forms.gle/6LjqFDh9GLRrcWmK9

FB: https://www.facebook.com/aaaa.mn/

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X