Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Огноо:МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит 2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлгийг зарлаж байна. Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Тэтгэлгийн хүрээ: Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг өгдөг бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг авдаг онцлогтой. Энэ хичээлийн жилд 17 суралцагч тэтгэлэг үргэлжлүүлэн авах бөгөөд шинээр 13 суралцагчийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах болно. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо корпораци хийх болно. Тэтгэлгийн хэмжээ: 500ам. доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг Шалгаруулах суралцагчийн тоо:
- 2-р түвшний суралцагч 8
- 3-р түвшний суралцагч 3
- 4-р түвшний суралцагч 2
- МУИС-ийн бакалаврын идэвхтэй төлөвийн суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Улирал бүр 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
- Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/-2 хувь татах, 15-р асуултаас бусдыг бөглөх. /ТАТАХ/
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/ тамга шаардлагагүй
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх/
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр эссэ бичих. (Эссэ нь 300 орчим үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад баримтууд )