Дотуур байрны цахим бүртгэл эхэллээ.
Огноо:Оюутны дотуур байранд орох хүсэлтийг 2020 оны 08-р сарын 20 өдрөөс эхлэн 09-р сарын 04-ний өдрийн 17:30 цаг хүртэл мэдээллийн системээр авах бөгөөд суралцагч амьдрах байр, давхрыг сонгон хүсэлт гаргана. Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа суралцагчдын системд гаргасан хүсэлтийг харгалзан жагсаалт үүсгэх бөгөөд баталгаажуулалтыг хийхдээ тухайн суралцагчийн суралцаж буй түвшин, харьяаллын дагуу дараах эрэмбийг баримтална. Үүнд:
- Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 1-р түвшний суралцагчид
- Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 2-р түвшний суралцагчид
- Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 3,4,5-р түвшний суралцагчид
- Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн суралцагчид
- Ахисан түвшний суралцагчид

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС