Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭЭС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ

Огноо: 2019-10-21

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтэц өөрчлөгдсөнөөр яс  хэврэгшин хугарах эрсдэл үүсгэдэг  араг ясны системийн өвчин юм.  Ясны эд эсийн бөх бат байдлыг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг элемент нь кальц болон Д амин дэм юм.Хүний бие махбодийн кальцын 99 % нь ясанд, 1 % нь эсийн гадна шингэн ба зөөлөн эдэд  байдаг.  Хүний хоногийн кальцын хэрэгцээ 1000- 1500 мг, Д амин дэм 800-1000IU байдаг. Ясны сийрэгжилт өвчин нь  зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин өвчний дараа 4-р байранд орж ирж эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа 21-р зууны чимээгүй тахал юм.Дэлхийн олон улс  оронд ясны сийрэгжилт өвчин залуужих хандлагатай байна.

Ясны сийрэгжилт нь дотоод ба гадаад хүчин зүйлсээс болж үүсдэг.

Дотоод хүчин зүйлс:

  • Удамшил
  • Биеийн жингийн индекс бага байх
  • Өсвөр нас
  • Цэвэршилтийн үед / эстроген, тестостерон/
  • Жирэмсэн болон хөхүүл үе
  • Дотор эрхтний эмгэгүүд

Гадаад хүчин зүйлс:

  • Хоол хүнсээрээ хангалттай хэмжээний кальц авч чадахгүй байх
  • Хөдөлгөөн бага байх эсвэл хэт их биейин хүчний ажил хийх
  • Хийжүүлсэн ундаа ,кофе, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх
  • Мансууруулах бодист донтох
  • Зарим эмийн бодисууд г.м

Шинж тэмдэг:

  • Яс, үе мөч, нуруугаар янгинаж өвдөх, шөрмөс татах
  • Нуруу суулт өгч намхан болох
  • Ялимгүй зүйлд яс амархан хугарах, цуурах
  • Шүд хорхойтох, унах, буйл үрэвсэж цус гарах, шүд халуун хүйтэнд мэдрэг болох
  • Үс унах, хумс хугарамтгай болох, арьс хуурайших

Ясны сийрэгжилт байгаа эсэхийг рентген, денситометрийн аппаратаар болон цусны кальц, фосфат, витамин Д, бамбайн дэргэдэх булчирхайн гормоны шинжилгээнүүдээр оношилно.

Урьдчилан сэргийлэх арга замууд:

  • Кальц, витамин Д-ээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Өдөр тутамд 20- 30 минут идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах
  • Хорт зуршил архи, тамхинаас татгалзах
  • Хийжүүлсэн ундаа, кофег зохистой хэмжээгээр хэрэглэх
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх

    Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Хангамж, үйлчилгээний газрын хүн эмнэлгийн салбар

Оюутан төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X