NUM VOLUNTEER CLUB
Огноо:Клубийн мэдээлэл
“Num Volunteer” клуб нь 2017 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагдсан, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй идэвхитэй үргэлжлүүлсээр байгаа.
Гишүүд: Num Volunteer клуб нь албан ёсны 116 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд I-IV түвшний оюутнуудыг хамарсан клуб юм.
Зорилго, зорилт
Нийгмийн сайн сайхны төлөө эмзэг бүлгийн иргэдэд туслах тэдэнд бие сэтгэлийн дэм хайрлах нийгэмд сайн сайхан үйлийг дэлгэрүүлж эерэг хандлагыг түгээх зорилготой клуб юм.
Үйл ажиллагааны чиглэл
- Туслалцаа хэрэгтэй хүмүүсд чиглэсэн сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах
- Нийт оюутан залуусын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх
- Хувь хүний хөгжлийг дэмжих
2020 онд зохион байгуулсан үйл ажиллагаа:
- Танилцах өдөрлөг, спорт өдөрлөг /ууланд алхах, сагс, волейбол тоглох/
- Хуримтлалтай болъё аян /Хадгаламжийн данс нээлгэж, сар бүр клубийн гишүүд 2000₮ хуримтлалд зориулах болсон/
- Баярлалаа багшаа аян /11 эрдэмтэн багшдаа талархал, дурсгалын зүйл гардуулсан/
- Бүтээлч хүүхэд аян /143-р сургуулийн 6-р ангийн сурагчдад гар урлал, чимэглэлийн хичээлийг “Yalguun Brand”-ийн дизайнертай хамтран заасан/
- Найздаа захидал бичээрэй аян /МУИС-ийн оюутнуудын хүрээнд /
- Тэтгэлэгт хэрхэн материалаа бүрдүүлэх вэ? сургалт /Клубийн гишүүдийнхээ хүрээнд/
- Уран бичлэгийн анхан шатны сургалт /ХОС УЯНГА клубтэй хамтран клубийнхээ гишүүдийн хүрээнд зохион байгуулсан/
- “Миний мөрөөдөл” илтгэл, хэлэлцүүлэг /Клубийн гишүүдийнхээ хүрээнд/
- “Хүслийн монита” шинэ жилийн арга хэмжээ /Клубийн гишүүдийнхээ хүрээнд/



Цахим шуудан: numvolunteerclub@gmail.com
Facebook хаяг: NUM VOLUNTEER
Instagram хаяг: numvolunteer
Холбоо барих утас: 88770773, 88503472