Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга: Тус өдөрлөгөөр МУИС-д суралцаж байгаа 10 гаруй орны  гадаад оюутнуудын төлөөлөл оролцож улс үндэстнийхээ түүх, соёл урлагийг сурталчлах, танилцуулах арга хэмжээ болно.   Өдөрлөгийн зорилго: МУИС-д суралцаж байгаа гадаад оюутнуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сурч боловсрох сэдлийг төрүүлэх, өөрийн улс төдийгүй бусад орны зан заншил, соёлын талаар ойлголт өгөх, танилцуулах, гадаад оюутнууд хоорондоо танилцан нөхөрлөх, оюутан хоорондын харилцааг гүнзгийрүүлэх зорилготойгоор Оюутны Албанаас зохион байгуулна.    Хэзээ: 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн (Баасан гарагт) 15.00-17.30 цагийн хооронд Хаана : МУИС-ийн хичээлийн 2-р байрны “А” зааланд