Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Профессор Р.Энхбат 200 гаруй жилийн түүхтэй бодлогыг боджээ

Огноо: 2016-01-112016-01-11

Италийн математик Жанфранческо Мальфаттийн 1803 онд томъёолсон бодлогыг МУИС-ийн Математикийн  хүрээлэнгийн захирал, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат оновчлолын онолын аргаар бүрэн шийджээ.

Үүнийг үе, үеийн математикчид янк бүрийн аргаар шийдэхээр оролдож, 1994 онд ЗХУ-ын нэрт математикч В.А.Залгаллер, Г.А.Лось нар хамгийн “сайн шийд” оршин байх мужийг нь геометр болон тригнометрийн аргаар олж тогтоосон юм байна.  Дээрх бодлогын бодсон аргачлалын талаар Р.Энхбат багш Монгол ньюс мэдээллийн сайтад ярилцлага өгсөн байна.

  • Та яагаад энэ бодлогыг сонирхох болсон бэ?

Би гурвалжинд багтсан хоёр тойргийн тухай нэгэн бодлогыг 2006 онд монгол математикчдынхаа дунд дэвшүүлж, уран гоё бодож, хариуг нь гаргасан хүнд сарын цалингаа өгөхөөр амлаж байлаа.  Тухай үед энэ бодлогыг бодож, шагнал авах хүн гараагүй. Сүүлд нь тэр бол Мальфаттийн хэмээх алдартай бодлогын тухай тохиолдол болохыг “Математикийн аугаа 100 бодлого” номоос олж мэдсэн юм.

Тэгээд Мальфаттийн бодлогыг гүдгэр биш оптимизацийн бодлого хэлбэрээр томъёолоод хамгийн ерөнхий тохиолдолд шийдэж чадахаа ойлгож, үндсэн ажлынхаа хажуугаар есөн жил оролдож байж бодлоо.

  • Хариуг нь олсноор ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн үе, үеийн математикчдын анхаарлыг татсаар ирсэн бодлого юм. Математикийн онолын хувьд өндөр ач холбогдолтой. Сүүлийн үед компьютерийн их өгөгдөл болон түүнийг олборлох асуудал  (data mining)Мальфаттийн төрлийн бодлого хэлбэрээр томъёологдож байна.  Тэгэхээр тус бодлогын шийд нь компьютерийн технологийн дэвшилд хэрэгтэй юм. 200 гаруй жилийн өмнөх бодлого одоо л хэрэглээнд нэвтрэх гэж байна.

  • Эрдэмтэд бүтээлээ олон улсын  сэтгүүлд нийтлүүлж байж хүлээн зөвшөөрүүлдэг байх?

Би энэ үр дүнгээ алдартай “Springer”  хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Journal of optimization” сэтгүүлд хэвлүүлэхээр болсон. Чансаа өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцид тухайн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг эрдэмтэд ажилладаг. Тэднээр хүлээн зөвшөөрүүлсэн нээлт, үр дүнг нь сэтгүүлдээ хэвлэдэг юм билээ.

Би оновчлолын онолын шавь сургуулиараа дэлхийд алдартай Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн. Өнгөрсөн сард Эрхүүгийн их сургуулийн математикийн факультетийн 50 жилийн ойгоор болсон эрдэм шинжилгээний хуралд шинэхэн үр дүнгээрээ илтгэл тавьсан. Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирдлагын онолын хүрээлэнгийн алдарт Ляпуновын семинарт илтгэсэн.

mongolnews

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X