• Оюутны программчлалын үндэсний VIII олимпиад

    Огноо:
    Оюутны програмчлалын олон улсын  олимпиад нь 1976 оноос эхлэн улс орнуудын оюутан залуучуудын програмчлалын ур чадварыг нээх,  оюутан залуучуудын мэргэжлийн харицаа холбоог  хөгжүүлэх, туршлагаа харилцан солилцох, олимпиадын дараачийн шатанд оролцох багуудыг шалгаруулах зорилготойгоор зохиогдож ирсэн байна.  Олон улсын оюутны програмчлалын олимпиад нь дараах онцлогуудтай  юм. Олимпиад 3 үе шатттай явагдана. Эхний үе шатанд тухайн улсын үндэсний олимпиадууд болж Бүсийн ба…
  • АСЕМ-ын чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдон сайн дураар ажиллах МУИС-ийн оюутан залуусыг бүртгэх ажил эхэлж байна.

    Огноо:
    2016 оны 6-7 сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдон их дээд сургуулиудын оюутнуудыг чуулга уулзалтын бэлтгэл ажил, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэгт туслах сайн дурын ажилд хамтран орохыг урьсан билээ. Энэхүү сайн дурын хөдөлгөөнд хамрагдахыг сонирхсон, сайн дураар ажиллах сонирхолтой МУИС-ийн оюутан залуусыг бүртгэх ажил эхэлж байна. Сайн дурын ажилтан, Сайн…
  • Голомт банк- “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”

    Огноо:
    Голомт банкнаас  “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” -ыг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд: Нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулалтын шүүлтийг хийх Шалгарсан илтгэлүүдийг Бизнесийн байгууллагуудад сурталчилах зэрэг бодит ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаараа онцлог юм байна. Оюутнууд та бүхэн идэвхитэй оролцож, эрдэм оюунаа сориорой. Амжилт хүсье
  • МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно

    Огноо:
    Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн 4-р сарын ээлжит зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор С.Должин оролцож, “Судалгааны ажлын стандарт шаардлагыг хэрхэн хангах вэ?” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Доктор С.Должин нь  2012 БНСУ-ын Сүүншил Хууль Зүйн  докторын зэрэг хамгаалсан .…
  • МУИС-ийн оюутан математикийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн салбарын оюутан Баянмөнх овогтой Гэрэлтуяа 2015 оны 10 дугаар сарын 23-нд Европын их сургуулиудын оюутнуудад зориулан Беларусь улсын Беларусь-Оросын их сургуулийн зохион байгуулсан математикийн онлайн тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн байна. Математикийн 16 бодлогыг 2 цагийн дотор бодох даалгавартай ганцхан үетэй уг тэмцээнд 13 улсын 28 их сургуулийг төлөөлж бакалавр болон…
  • Төв Азийн мөлхөгчдийн улаан дансны үнэлгээний олон улсын семинар болов

    Огноо:
    Дэлхийн байгаль хамгаалах холбооноос (IUCN) зохион байгуулсан “Төв Азийн мөлхөгчдийн улаан дансны үнэлгээ”-ний Олон улсын семинар ОХУ-ын Санкт Петербург хотноо, Оросын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнд 2016 оны 04 сарын 04-08-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Олон улсын энэ арга хэмжээнд IUCN, ОХУ, АНУ, Монгол, Казахстан, Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Афганистан зэрэг улс орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 40 шахам…
  • МУИС болон Карлын Их Сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Огноо:
    МУИС болон Чех улсын Карлын Их Сургуулийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт2016 оны 04 дүгээр сарын 08-нд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд: Эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх Эрдмийн солилцоо (Багш болон бакалавр, магистр, докторын түвшинд оюутан солилцох) Хоёр талын сонирхлын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном хэвлэл, мэдээлэл солилцoх ·Хамтарсан хурал, семинар зохион байгуулах гэх мэт хүрээнд хамтран ажиллах юм. Карлын…
  • Степ аэрбоик болон хосын төрөлд алт, бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.

    Огноо:
    Словак улсад 16 орны 19 баг оролцсон гимнастик аэробикийн олон улсын тэмцээнд МУИС-ийн баг амжилттай оролцож, степ аэрбоик болон хосын төрөлд алт, бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багийн ахлагч Э.Эрдэнэбилэг, дасгалжуулагч Д.Түмэнтөгс болон баг тамирчиддаа баяр хүргэе эх сурвалж: М.У.И.С Б.Т.Т Спорт Клуб
  • Орчлон сургуулийн сурагчид МУИС-ийн үйл ажиллагаатай танилцав

    Огноо:
    Орчлон сургуулийн төгсөх ангийн оюутнууд МУИС-ийн үйл ажиллагаа, сургалт, хичээлийн анги танхим, судалгааны лабораторитой танилцаж элсэлтийн талаарх мэдээллийг авлаа. Дээрх үеэр МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам МУИС-ийн элсэлтийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Дашрамд дурьдахад Орчлон сургууль, МУИС нь сурахуй ба суралцахуйн тухай шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурлан үндэсний шинэ сургалтын технологийг боловсруулж, олон улсын IGCSE ба IBDP–ын шаардлагад…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар