Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Төв Азийн мөлхөгчдийн улаан дансны үнэлгээний олон улсын семинар болов

Огноо: 2016-04-122016-04-12

Дэлхийн байгаль хамгаалах холбооноос (IUCN) зохион байгуулсан “Төв Азийн мөлхөгчдийн улаан дансны үнэлгээ”-ний Олон улсын семинар ОХУ-ын Санкт Петербург хотноо, Оросын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнд 2016 оны 04 сарын 04-08-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Олон улсын энэ арга хэмжээнд IUCN, ОХУ, АНУ, Монгол, Казахстан, Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Афганистан зэрэг улс орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 40 шахам герпетологич эрдэмтэд хүрэлцэн ирж хуран чуулав. Тус арга хэмжээнд МУИС-ийн биологийн тэнхмийн профессор Х.Тэрбиш, МУБИС-ийн профессор Х.Мөнхбаяр, дэд профессор М.Мөнхбаатар нар оролцлоо.

IMG_8471

Семинараар IUCN-ээс боловсруулсан Улаан дансны үнэлгээний ангилал, шалгуур үзүүлэлтийн дагуу Төв Азийн бүс нутагт тархсан 180 гаруй зүйлийн гүрвэл, могой тус бүрийн ангилал зүй, тархалт, амьдрах орчин, үржил хөгжил, амьдрахуйн зүйн онцлог,  популяцийн тоо толгойн төлөв байдал, ховордлын шалтгааны талаарх судалгааны мэдээ баримтыг нягтлан хэлэлцэж, нарийвчилсан үнэлгээ өглөө. Энэ бол тус семинарын үндсэн үр дүн болно.

Төв Азийн бүс нутгийн улс орны эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний ажлын ололт амжилт, үндсэн үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын судалгааны зарим онцлог чиглэл, хамтарч ажиллах боломжийг хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой боллоо гэдгийг семинарт оролцогсод онцлон тэмдэглэв.

IMG_8545

Төв Ази, Монголын хоёр нутагтан, мөлхөгч амьтдын судалгааг 50 гаруй жилийн турш үр бүтээлтэй эрхлэн гүйцэтгэж, бүс нутгийн амьтны аймгийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулж байгаа МУБИС-ийн профессор Хорлоогийн Мөнхбаярын хөдөлмөр, бүтээл туурвилыг өндөөр үнэлж, ОХУ-ын ШУА-ийн А.М.Никольскийн нэрэмжит Герпетологийн нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 2015 оны 9-р сард сонгосон тухай батламжийг уг семинарын үед гардуулав.

IMG_8550IMG_8563IMG_8616

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X