Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Оюутны программчлалын үндэсний VIII олимпиад

Огноо: 2016-04-122016-04-13

Оюутны програмчлалын олон улсын  олимпиад нь 1976 оноос эхлэн улс орнуудын оюутан залуучуудын програмчлалын ур чадварыг нээх,  оюутан залуучуудын мэргэжлийн харицаа холбоог  хөгжүүлэх, туршлагаа харилцан солилцох, олимпиадын дараачийн шатанд оролцох багуудыг шалгаруулах зорилготойгоор зохиогдож ирсэн байна.  Олон улсын оюутны програмчлалын олимпиад нь дараах онцлогуудтай  юм.

  1. Олимпиад 3 үе шатттай явагдана. Эхний үе шатанд тухайн улсын үндэсний олимпиадууд болж Бүсийн ба тивийн олимпиадад оролцох багаа шалгаруулдаг. Улсаасаа шалгарсан багууд тивийн олимпиадад, тивээс шалгарсан баг дэлхий олимпиадад оролцдог.
  2. Энэ олимпиад нь 3 оюутны бүрэлдэхүүнтэй багуудын хооронд явагддаг.
  3. 5 цагийн хугацаанд 10 бодлогын програмыг зохиох даалгавартай.
  4. Програмын зөв бурууг компьютер буюу тусгай програм хангамжаар шүүдэг.
  5. Олон бодлогын програмыг бага хугацаанд зохиосон баг шалгардаг.

МУИС 2009 онд  Оюутны програмчлалын олон улсын олимпиадын Азийн бүсийн  захирлуудын зөвлөлөөс үндэсний олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг  авсан бөгөөд програмчлалын үндэсний  олимпиадыг зохион байгуулах хороотой хамтран үндэсний олимпиадыг эх орондоо 7 удаа зохион явуулж иржээ.  Үндэсний эдгээр олимпиадаас шалгарсан манай улсын багууд Ази тивийн олимпиадад  7 удаа оролцож  4 удаа хүрэл медаль, 2011 онд мөнгөн медаль хүртэж монголын  оюутан залуучуудын програмчлалын мэдлэг чадварыг дэлхийд харуулсан  байна.

Програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хороо МУИС-ийн ХШУИС-ийн захиргаатай хамтран үндэсний 8-р олимпиадыг 2016 оны 4-р сарын 8 аас 11 өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион  байгуулжээ. Энэ удаагийн 8-р олимпиадад 9  их дээд сургуулийн 13 баг, их дээд сургууль төгсөгчдийн ба ЕБДС-ийн тус бүр 1 нийтдээ 15 баг оролцож авьяас чавдараа зорин уралдсан байна. Энэ удаагийн олимпиадын онцлогууд нь  МТ, Компьютерийн ухаанаар их дээд сургууль төгссөн төгсөгчдийн ба ЕБДС-ийн сурагчдын багууд олимпиадад хувийн амжилтаар оролцсон,  зарим багт гадаадын оюутнууд  багтсан ,   Монголын олон улсын их сургууль анх удаагаа олимпиад оролцсон явдлууд байв.

 Олимпиадын 10 бодлогоос дараах багууд   програмыг  зөв  зохиосон байна.

  1. МУИС-ийн ХШУИСийн төгсөгчдтийн баг бүрэлдэхүүнтэй баг 1017 минутанд 7 бодлого
  2. МУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй LAST SIT  баг 473 минутанд 6 бодлого
  3. МУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй KIWI баг 344 минутанд 4 бодлого
  4. ШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар бүрэлдэхүүнтэй SICT  баг 288 минутад 3 бодлого
  5. ЕБДС-ийн сурагч бүрэлдэхүүнтэй баг 349 минутанд 3 бодлого
  6. Шинэ монгол технологийн дээд сургуулийн оюутан Т. Акжаркын, М. Ханддорж, Г. Цагаан бүрэлдэхүүнтэй NMIT баг 140 минутанд 2 бодлого
  7. МУИС, ХШУИС-ийн оюутан Н. Төмөрочир, С.Хонгор, Л. Батэрдэнэ бүрэлдэхүүнтэй IP MEN баг 155 минутанд 2 бодлого
  8. Монголын олон улсын их сургуулийн оюутан З. Төгөлдөр, Р. Андрейченко, С. Содбилэгт бүрэлдэхүүнтэй IZUM баг 345 минутанд 1 бодлого

Олимпиадын эхний 3 байранд их дээд сургуулийн дараах багууд  шалгарсан байна.

  1. Тэргүүн байр. 473 минутанд 6 бодлогын програмыг зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай  LAST SIT  баг
  2. Дэд байр. 344 минутанд 4 бодлогын програм зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай KIWI баг
  3. Гутгаар байр. 288 минутад 3 бодлогын програм зохиосон ШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар  бүрэлдэхүүнтэй, Б. Намжилдорж дасгалжуулагч багштай SICT  баг

Олимпиадын  дүнгийн хурал  4-р сарын 11-д   МУИС-ийн 1-р байранд 16 цагаас болж хуралд МУИС-ийн дэд захирал О. Мөнхбат, ХШУИС-ийн дэд захирал П. Энхбаяр, Олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүд  оролцож  тэргүүн байранд шалгарсан  болон онцгой амжилт үзүүлсэн багуудад шагнал гардууллаа.  Эхний 2 байр эзэлсэн багууд энэ жилийн намар  болох Ази тивийн 41–р олимпиадад улсаа төлөөлөн оролцох  юм.  Олимпиадыг зохион байгуулах хороны дарга Д. Гармаа багшийн  хэлсэнчлэн эдгээр багуудад  тивийн олимпиадад манай улсын багуудын үзүүлсэн өмнөх амжилтыг ахиулах, тивийн олимпиадаас  алтан медаль хүртэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ноогдож байна.

DSCF3412

DSCF3420

ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН МУИС-ИЙН ХШУИС-ИЙН “LAST SIT” БАГ

DSCF3427

ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН   МУИС-ИЙН ХШУИС-ИЙН “KIWI”  БАГ

DSCF3437

ГУТГААР БАЙРАНД ШАЛГАРСАН ШУТИС-ИЙН  МХТС-ИЙН “SICT” БАГ

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X